Христийн сүмд халдлага үйлджээ

Пакистаны хэт даврагч “Талибан” бүлэглэл христийн сүмд халдлага үйлдэж, таван хүний аминд хүрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хэт даврагчид Лахор хотноо байрлах христийн хоёр сүмд халдлага үйлджээ. Эхний сүмд 50 гаруй хүн мөргөл үйлдэж байхад хэт даврагчид гал нээжээ. Энэ үйл явдлын улмаас хоёр хүн амиа алдсан байна. Харин энэхүү сүмээс 3 км-ийн цаана байрлах үнэн алдартны сүмийн барилгыг дэлбэлжээ. Дэлбэрэлтээр гурван хүн амиа алдаж, 45 хүн гэмтсэн байна. Энэхүү халдлагын дараа “Талибан” бүлэглэлийн тэргүүн Хамир аль Абази “Исламын шашнаас урвасан бүхэн үхэх болно. Өнөөдрөөс эхэлж харийн шашин шүтсэн хүн үхэх болно” гэж мэгдэгджээ.
1
Өнгөрсөн он хэт даврагчид Пешавар мужид байрлах христийн сүмд халдлага үйлдэж 55 хүний аминд хүрч байжээ. 2013 онд тус бүлэглэл христийн шашин шүтдэг гэх шалтгаанаар 100 гаруй хүнийг амьдаар шатааж, 80 орчим сүмийг устгасан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ