Онгоц хоорондын зайг 30 км болголоо

img

Манай улсын агаарын замын бодлогод өөрчлөлт оржээ. Тодруулбал, Монгол Улсын агаарын замаар дамжин өнгөрч буй онгоц хоорондын зайг багасгах үйл ажиллагаа өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн байна. Манай улсын агаарын хилээр өнгөрч буй онгоцнуудын хоорондын зай анх 150 км байсан. Гэвч 2013 оны наймдугаар сараас локатораар харж удирддаг болсноос хойш онгоц хоорондын зайг 90 км болгосон юм.

ө

Харин өнөөдөр зайчлалаа улам багасгаж 30 км болгосон гэж албаны эх сурвалж мэдээллээ.  Уг ажлыг хийх болсон шалтгаан нь манай урд, хойд хөршөөс орж ирж буй онгоцнууд 30 км-ийн зайтай явж байгаад манай нутаг дэвсгэр дээгүүр орж ирэхээр нь онгоц хоорондын зайг холдуулдаг юм байна. Иймд  манай улсын агаарын зайгаар нислэг үйлдэж буй онгоц хоорондын зайг 30 км болгох ажлыг хэрэгжүүлж байгаа гэнэ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ