Мадурад онцгой эрх олгов

img

Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадура өнгөрсөн долоо хоногт парламентаасаа онцгой эрх олгохыг хүссэн билээ. Тэрбээр энэхүү онцгой эрхийн хүрээнд “АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй шударга бус шийдвэртэй тэмцэж, ард түмнээ хамгаалах болно” гэсэн юм. Ерөнхийлөгчийн дээрх саналыг Үндэсний ассемблей хүлээн авч, Мадурад онцгой эрх олгосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл улс орноо удирдахдаа парламенттай зөвлөлдөхгүйгээр шийдвэр гаргахаар болжээ. Мадура эхний ээлжинд Каракас хотноо байрлах АНУ-ын Элчин сайдын яамны ажилчдын тоог 17 болгохыг шаардаж, хүсэлтээ илгээжээ. Тус элчин сайдын яаманд 100 орчим хүн ажилладаг гэнэ. Парламентад олонхи суудал авсан “Гүйцэтгэх засаглал” намын гишүүд Ерөнхийлөгчийн дээрх саналыг 100 хувь дэмжсэн байна.




Харин сөрөг хүчин “Ардчилсан” намын дарга Леополдо Лопез “Николас Мадура бие даасан онцгой эрхтэй болж байгаа нь улс оронд хэтэрхий эрсдэлтэй. Тэрбээр онцгой эрхийн хүрээнд АНУ-тай харилцаагаа муутгаж, тус улсад амьдарч, ажиллаж буй олон мянган Венеусэл иргэнийг аюул руу түлхэж эхэллээ” гэж мэдэгджээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

n.g.l:
луйварчин америкчуудыг сөрж эсэргүүцэж чаддаг ганц орны нэг нь венсеуул уг нь уга чавес жинхэнэ тэмцэгч байсан юм. даан ч америкчууд алаад хаячихлаа. бүх хүн төрөлхтөн америкийн эсрэг тэмц
2015-03-16
irgen:
elchin saidiin yamand 100 hun ajillana gej yu gesen ug vee bolij uz arai dendsen heregshde.manaid hed bdiin bol arai 100 bdgui bh aa
2015-03-16
монгол эр:
мадура сайн эр уга чавесын шийрийг хатаагаарай. муусайн янкуудыг сарьслаад өг
2015-03-16