Банкууд иргэдийг "мөлжиж" байна гэж үзлээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас иргэдээс ирсэн гомдлын дагуу хугацаат шалгалтыг банкуудад оруулжээ. Уг шалгалтаар манай улсын зарим арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 25-30 хувь, жилийн ашиг орлого нь 80-100 тэрбум байгаа нь тогтоогджээ.
Уг нь олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 10-15 хувь байдаг аж.
ө
Хэрэв энэхүү өгөөж нь 10 хувиас бага бол банкуудад эрсдэлтэй харин 15 хувиас их бол үйлчлүүлэгч иргэдийг "мөлжиж" байгаа гэж үздэг байна.
ө
Дашрамд дуулгахад, арилжааны 13 банк иргэд, аж ахуй нэгжүүдэд зээл олгохдоо үйлчилгээний зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авч байсныг хууль бус болохыг хоёр шатны шүүхээс тогтоогоод байгаа. Шийдвэрийн дагуу бол манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд иргэдэд олгож буй зээлийн шимтгэлээ багагүй хэмжээгээр бууруулах юм. Гэвч арилжааны банкууд дараагийн шатны буюу Улсын дээд шүүхэд гомдол гаргахаа мэдэгдээд байгаа билээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ