Нүүлгэхэд бэлэн үү Д.Баттулга дарга аа...

НИТХ-ын шийдвэр болон Засаг даргын захирамжаар Сонгинохайрхан дүүргийн XXXII хороо буюу 22-ын товчооноос урагш хоёр километрын зайд Автохудалдааны цогцолборыг барьж байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Ингэснээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа автохудалдааны төвүүдийг нэгтгэн шинэ цогцолбор руу нүүлгэх юм. Гэвч техникийн захуудыг нүүлгэж, нэгдсэн худалдааны төв байгуулах хотын удирлагуудын шийдвэр цаасан дээрээ бүдгэрч байх шиг. Тиймээс энэ ажил ямар шатандаа явж байгаа болоод автомашин болон сэлбэгийн худалдаачид Авто худалдааны цогцолдбор руу нүүхэд бэлэн эсэхийг сурвалжиллаа.
ө
Бид эхний маршрутаараа“Да хүрээ” зах дээр очсон юм. Тус захын харьяалалд зургаан га газар байдаг юм байна. Албаны хүний хэлснээр 4000-5000 хүн ажилладаг аж. Гэхдээ энэ бол албан бус тоо. Худалдаачдын хувьд нэг зогсоолыг өдөрт 2000 төгрөг буюу сард 60 мянган төгрөгөөр түрээслэдэг бол нэг чингэлэгийг байршлаас нь хамаараад нэг сард 100-160 мянган төгрөгийн түрээс төлж эзэмшдэг юм байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 25 гаталбайдДахүрээ, Өгөөмөр, Техникимпортынзах, Дизельхүрээ, Цахлай, Дако, Буянхурах, Сутайбуянт компани зэрэг автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг есөн аж ахуй нэгж байгууллага байдаг аж.
ө
“Да хүрээ” захын удалдаачдын хэлж байгаагаар Сар шинийн баяраас хойш хэсэгтээ худалдан авалт багасчээ. Тиймдээ ч долоо хоногт байтугай сард нэг л автомашин зарах нь хэвийн үзэгдэл болсон байна. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн хямралаас ч болоод тэр үү худалдан авалт огцом буурчээ.
б
Энэ үеэр “Да хүрээ”трединг компанийн менежер Ж.Чимэдцэрэнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Түүний хэлснээр Сонгинохайрхан Автохудалдааны цогцолбор барих талаархудалдаачдаас ямар нэгэн санал асуулга аваагүй, шууд шийдвэрлэсэн гэнэ. Үүнээс үүдэлтэйгээртөр хувийн бизнесийг булааж авах гэж байна гэж ойлголтыг тэдэнд төрүүлж эхэлжээ.Өөрөөр хэлбэл, “Да хүрээ”захынхан шинээр барьж байгаа Авто худалдааны цогцолбор руу нүүхгүй гэсэн байр суурьтай байгаа аж.
б
Ингээд цааш явж сэлбэгийн худалдаа эрхлэгч Ч.Намжаатай уулзав. Түүний хэлснээр худалдаа эрхлээд таван жил болж байгаа аж. Тэрээр, сэлбэгийн худалдаа гэдэг чинь цаанаа их эрсдэлтэй. Сонгинохайрхан дүүрэгт барьж байгаа Авто худалдааны цогцолдбор рүү биднийг нүүлгэнэ гэж байгаа бол бүгдийг нь нүүлгэх хэрэгтэй. Хотын төвөөр дүүрэн сэлбэгийн худалдаа эрхлэгчид байна. Хууль журмыг ялгаварлахгүйгээр хэрэгжүүлнэ гэж байгаа бол бүгд адилхан нэг гараанаас л эхлэх хэрэгтэй. Зөвхөн энд байгаа худалдаачдыг нүүлгэнэ гэж байгаа бол бид эсэргүүцнэ. Яагаад вэ гэхээр, хүн ганц эргэ, шурга худалдаж авахаар 22 км замыг туулахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, жижиг худалдаа хийх гэж байгаа хүн тэр хол замыг туулахгүй, аль ойр газраас л авчихна. Тэгэхээр энэ төрлийн бизнес яах нь ойлгомжтойгэлээ.Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс МҮХАҮТ болон худалдаа эрхэлдэг зарим компанийн удирдлагуудтай уулзлаа.
а
МҮХАҮТ-ын орлогч даргаМ.Сарандаваа:
-Энд түрээслэгч болон худалдаа эрхлэгчид, захын эзэд гэсэн гурван субьектын асуудал эрх ашиг хөндөгдөөд байна.Тиймээс нэгд, асуудлаа нэг болгож төвлөрүүлмээр байна. Нөхцөл байдал өнөөдөр яриа хэвээрээ байна. Сөрөг гэхээсээ илүү байж болох аль аль талын саналуудаа гаргаад сонголтоо хийж болж бүтэхгүй гэхээсээ илүү “ингэж шийдвэл яасан юм” гэсэн өөрсдийн санал, асуудлыг шийдэх хувилбараа нэгтгэн гаргаж дэвшүүлэх нь зүйтэй.
х
Япон автомашин импортлогчдын холбооны ТУЗ-ийн гишүүн Э.Гэрэлбаяр:
-Уг н ьөнгөрсөн хава рманайхаас цуглаан зохион байгуулаад Авто цогцолборын дарга Д.Байдраг ирээд үйлдвэрчний эвлэлийг оролцуулсан асуудлаа шийдэх ажлын хэсэг байгуулах болсон. Тэр хүртэл асуудлаа ярилцсан юм. Тиймээс өнөөдөр бүх төлөөлөл нэгдсэн нэг ойлголттой болж дахиж нийслэлд хандая. Ер нь захууд нүүвэл түгжрэл арилна гэсэн буруу ташаа ойлголт иргэдэд бий. Гэтэл цогцолбор бэлэн болоогүй байдаг. Тиймээс бид иргэдэд болон нийслэлийн удирдлагад асуудлаа зөв ойлгуулах үүднээс гарцаа ольё. Нэгэнтээ өөрийн газартай, тэндээ обьектоо тохижуулаад олон жил төвхнөчихсөн захууд нүүхгүйгээр үлдээд, бусад худалдаачдаас зарим нь нүүж очлоо гэхэд шинээр барьж буй Авто цогцолбор өнөөдөр хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа, эрүүл ахуйн шаардлага, нөхцөл хангагдсан ажлын байр талбай бэлэн байгаа эсэхийг нийслэлийн удирдлагаас асуумаар байна. Мөн тэнд авто зогсоолыг 4-9 сая төгрөгөөр худалдана гэсэн ямар ч тооцоо судалгаагүй үнэ хэлээд байгааг тодруулах зүйл их байна.
а
“Өгөөмөр” захын менежер Эрдэнэбат:
-Юуны өмнө яагаад заавал төр хувийн хэвшлийнхний эхлүүлээд олон жил болсон худалдааг булааж авах гээд байгаа юм гэж асуумаар байдал өнөөдөр бий болчихоод байна. Урьд нь Зуун айлын барилгын захыг, “Нарантуул”-ыг хотоос гаргана гэж ярьж байсан шиг зүйл давтагдаад байна. Тэгээд бүтэхгүй болохоор одоо яг тэр нь шигээ “ДаХүрээ”, “Өгөөмөр” хоёрыг л хотоос гаргачихвал болох юм шиг хандаж байна. Гэтэл энд чинь энэ хоёр зах биш, олон худалдааны жижиг төв, захууд хажууд нь байж олон зуун түрээслэгч хүн ажиллаж байгааг бодож яримаар байгаа юм. Нүүлгэнэ гэдэг дарамт мэдээж эхний ээлжид захуудын удирдлагад ирнэ.Гэтэл цаана нь байгаа дугуйнаас эхлээд сэлбэг хэрэгсэл, тос зарж байгаа тэр олон худалдаачин хүмүүсийг саналыг сонсмоор байгаа юм. Тиймээс эхлээд дэд бүтэц, хөгжлөө шийдэж байж дараа нь салбар бүтцээ ярьмаар байгаа юм.
ах
Ингээд Авто худалдааны цогцолборын даргаД.Байдрагтай уулзаж зарим асуултад хариулт авсан юм.
х
-Авто худалдааны цогцолборыг яг хэзээ ашиглалтад оруулах бэ. Өнгөрсөн жил ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч ороогүй. Ер нь техникийн захуудыг хэзээ нүүлгэх юм бол?
-Улаанбаатар хотод ил задгай автомашин худалдаалахыг өнгөрсөн 2014 оны аравдугаар сарын 1-нээс хориглосон. Хэрэгжиж эхлэх хугацааг НИТХ-ын тогтоолоор баталсан. Энэ нь хүчин төгөлдөр байгаа. Гагцхүү нийслэлийн бүтээн байгуулалт улирлын болон янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалан хойшилсонтой холбогдуулан энэхүү тогтоолыг хэрэгжилтийг хэсэг хугацаанд азнаад байгаа. Энэ чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн орлогчоор ахлуулсан “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бууруулах ажлын хэсэг” гарсан ажиллаж байна. Эхний ээлжийг ирэх зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.Тухайлбал, 30 га талбайд 6375 зогсоол, дагалдах үйлчилгээний барилга байгууламжийг ирэх зургаадугаар сард багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний дараа техникийн захуудыг нүүлгэх ажлыг холбогдох газраас нь хийнэ.
х
-Техникийн захуудаар явж байхад худалдаачид алийг нь түрүүлж нүүлгэх тухай асууж байсан. Жишээ нь, сэлбэгийнхэн бол нүүхгүй гэсэн байр суурьтай байгаа юм билээ?
-НИТХ-ын тогтоолоор ил задгай худалдаалахыг хориглосон шүү дээ. Гэхдээ тогтоолтой, тогтоолгүй худалдаачид нэгдсэн цогцолборт очиж бизнесээ хийхийг үгүйсгэх аргагүй.
х
-Хөрөнгө оруулалтын хэмжээ нь ямар байгаа вэ. Өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний хөрөнгийг оруулсан юм бол?
-Цогцолборыг зогсоол борлуулсан мөнгөнөөс гадна зарим төрлөөр санхүүжүүлж байгаа. Жишээ нь, саяхан газрын дуудлага худалдаа зохион байгуулсан шүү дээ. Мэдээж энэхүү дуудлага худалдааны орлогыг бүтээн байгуулалтын ажилд зарцуулаад явна. Үүнээс гадна 2015 оны төсөвт цогцолборын ТЭЗҮ-д олгосон нөхцөлийн дагуу үндсэн цахилгааны хангамжийг нийслэлийн концессийн жагсаалтад оруулж хийхээр болсон. Мөн цогцолбортой холбогдох авто замын зэрэг бусад төсөлд 1.5 тэрбумыг төсөвлөсөн. Түүнчлэн 5000 зогсоол буюу 20 тэрбум төгрөгийн зогсоолыг иргэд “Хас” банкны таатай нөхцөлөөр худалдан авах боломжийг нээж байгаа. Ихэнх худалдаа эрхлэгчид маань жижиг дунд бизнес эрхлэгчид байдаг. Тиймээс тэр бизнесийн болон эргэлтийн хөрөнгийн зээлтэй байдаг. Тэд түүндээ барьцаа хөрөнгөө байршуулсан байдаг юм. Тиймээс “Хас” банкныхан тэдгээр бизнес эрхлэгчдэд энэ хүндрэлийг давж гарах, ажлын байраа бэлдэх, бизнесээ өргөжүүлэх, 20 жил албан бус явж ирсэн энэхүү бизнесийг албан болгоход маш их дэмжлэг үзүүлж байгаа. Мөн Улаанбаатар хотын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд “Хас” банк энэхүү гэрээг байгуулсанаар томоохон үүрэг гүйцэтгэж байна гэлээ.
Түүний хэлснээр автоцогцолборын ажил энэ гуравдугаар сараас дахин эхэлж, зургаадугаар сарын 1-н гэхэд дуусах аж. Гэвч 22-ын товчооны хажууд барих шинэ цогцолбор үйл ажиллагаа явуулж эхлэхэд тийшээ очиж худалдаа эрхлэх сонирхол худалдаачдад хараахан байхгүй бололтой. Тиймээс шинэ цогцолбор руу нүүлгэхэд бэлэн үү гэсэн асуултыг Д.Баттулга даргад тавья. Учир нь, ил задгай газарт авто машин худалдаалахыг хориглосон шийдвэрийг баталсан хүн нь Д.Баттулга дарга. Мөн ажлын хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүрэг нь ч түүнд бий.
х
С.Гандөл
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ