8000 шил сөжү хураан авчээ

Манай улсын Татварын тухай хуулийг зөрчсөн БНСУ-ын иргэн И К С гэгч нарыг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ. Тодруулбал, тэд сөжүг их хэмжээгээр татваргүйгээр манай улсад оруулж ирдэг юм байна. Зөвшөөрөлгүй бараагаа хямд үнээр, нууцаар борлуулдаг байжээ.
Уг мэдээллийг иргэдээс удаа дараа ирсний үндсэн дээр цагдаагийн байгууллага ийнхүү шалгалт хийж, зөрчлийг илрүүлсэн байна. Тэдгээр БНСУ-ын иргэдийг шалгах явцад тэдний нэр дээр бүртгэлтэй агуулахаас 8000 шил сөжү илрүүлж, улсын хөрөнгө болгон хураан авчээ.
Шалгалтаар тэд өөрийн хүнсний дэлгүүрт худалдаалж байснаа хүлээн зөвшөөрсөн гэнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ