"Албаараа гоёсон бүсгүй" тодорчээ

img

ЦЕГ-ын Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвөөс Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсийн бие бүрэлдэхүүний эмэгтэй алба хаагчдын дунд “Албаараа гоёсон бүсгүй” уралдааныг энэ сарын 11-13-ны  зохион байгуулсан билээ. Уралдаанд “Авъяаслаг бүсгүй”, “Шилдэг илтгэгч бүсгүй”, “Үйлэнд уран бүсгүй”, “Ухааны цараатай бүсгүй”, “Монгол ёс заншил, соёл, өв уламжлалаа дээдэлсэн бүсгүй”, “Авхаалжтай бүсгүй” зэрэг зургаан төрлөөр Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсийн бие бүрэлдэхүүний шилдэг 25 эмэгтэй алба хаагч оролцсон байна.

ө

Тэгвэл уг уралдаанд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Пүрэврагчаагийн Өлзийтогтох тэргүүн байр эзэлжээ.

ө

Уралдааны үеэр шилдэг 25 бүсгүй мэргэн буудлага, бууны задаргаа, тэсвэр хатуужлын хөгжөөнт буухиа төрлүүдээр өрсөлдсөн байна.  Мөн бүсгүйчүүд урлагийн аль нэг төрлөөс сонгон, өөрсдийн ур чадвараар “Авьяаслаг бүсгүй” төрөлд өрсөлдөх бөгөөд гурван метрын урттай даавуу, зориулалтын зүүгээр гоёлын даашинз урлажээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baagii:
uneheer saihan haragdaj bna. mongol huuhnuud mini iim saihan shuu
2015-03-16