Мьянмар улс руу сөнөөгч онгоцоо илгээв

img

Хятад улс байлдааны сөнөөгч онгоцуудаа Мьянмар улс руу илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ийнхүү сөнөөгч онгоцоо илгээж буй шалтгаан нь өнгөрсөн амралтын өдөр Мьянмар улстай хиллэдэг Хятадын Юньнань мужийн Линсанг тосгоны ойролцоох ногооны талбайд дэлбэрэлт болж, хятадын дөрвөн иргэн амиа алдсантай холбоотой аж. Энэхүү бөмбөгийг Мьянмарын цэргүүд тэсэлсэн хэмээн Хятадын талаас мэдээлжээ.  




Дэлбэрэлтийн дараа БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ванцюань, Мьянмарын Батлан хамгаалахын сайдтай утсаар ярьж, дургүйцлээ илэрхийлсэн байна. Мьянмарын цэргүүд Хятадтай хиллэдэг Кокангт бүсэд зэвсэгт босогчидтой тэмцэж байхдаа хэд хэдэн бөмбөг тэсэлсэн байна. Дэлбэрэлтийн үеэр энгийн иргэд амиа алдсан байж болзошгүй хэмээн Мьянмарын талаас мэдээлжээ.


Батлан хамгаалахын сайд Чан Ванцюань “Хэргийн шалтгаан илрэх хүртэл Хятадын сөнөөгч онгоцууд Мьянмартай хиллэдэг бүс нутгуудад ажиллах болно” гэж мэдэгджээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dandar max:
udahgui barilgiin sezon ehelne hyatad ajilchdiig manai tsagdaa nar sain hamgaalah heregtei shuu.tehgui bol neg erguu ni ochood hyadaduudiig zodood hayachdag manaihru 1 sunuugch ongots ilgeehed l ub budaa bolno togloom bish shuu.hyatad amerik 2 delhiid noyoloj bndaa saihan yumaa.
2015-03-16
bayrtsogt :
uu hulgaichuud chini gadadad aral hudaldaj avch bna gene dee teged zarchoood tendee hevtej bh yum gene deee uheruudeee
2015-03-16
bayartsogt enend beldej b.a:
bayartsogt terguutei nuhduud mongoliig iimerhuu ireedui ruu baga bagaar yavuulj b.a daa neg l udur litsenz ur tulburtuu avlaa geed china ongotsuud umnugobiig hyanaj ehleh vii dee hulgaich luivarchinguud zarchaal garaad zugataachina
2015-03-16
kkkk:
za hytadaduuud bolij uz deee
2015-03-16