Петр Порошенко: Украин бол эзэнтэй улс

img

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Үндэсний радиод ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.




-“Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээ хэрэгжиж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Зүүн хязгаарт тулалдаж буй салан тусгаарлагчид болон армийнхан харилцан зэвсгээсээ татгалзаж, иргэд айдас түгшүүрээс бага ч гэсэн салж эхэллээ?


-Энэхүү гэрээ эхний хэдэн өдөр хэрэгжихгүй, сэтгэлийг минь их түгшээсэн. Гал зогсоох гэрээ байгуулсан ч зүүн хязгаарт гал зогсохгүй хэдэн өдрийг өнгөрүүлсэн. Гэрээ хэрэгжихгүй байгаа гол шалтгаан нь армийнхан ухралт хийхгүй байсантай шууд холбоотой. Салан тусгаарлагчдын тавьсан эхний болзол бол армийнхан ухралт хийх байсан. Бид тэдний болзолыг хүлээн авч, зүүн хязгаар руу илгээсэн армийнхан болон хүнд зэр зэвсгээ эргүүлэн татах ажиллагааг эхлүүлсэн. Энэ бүхэн буулт биш. Би болон Засгийн газар ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд дээрх алхмыг оновчтой гэж үзсэн учир хийсэн. Ард түмэн, тусгаар тогтнолоо хамгаалах нь миний нэг дэх зорилго.



-Зүүн хязгаарын хямрал хурцдаж эхэлсний дараа барууны орнууд Украинд зэр зэвсэг болон цэргийн тусламж үзүүлэх хүсэлт гаргасан. Хэрвээ гадны цэргүүд сөргөлдөөний бүсэд нэвтэрвэл, салан тусгаарлагчид зүгээр хараад суухгүй нь тодорхой?


-Украины зүүн хязгаарт гал зогсох, цаашлаад тус бүс нутгийн оршин суугчид өмнөх шигээ аюулгүй тайван нөхцөлд амьдрах шаардлагатай байна. Шаардлагатай гэж үзвэл гадны орнуудаас ирж буй тусламжийг хүлээн авч, сөргөлдөөнийг зогсооход ашиглаж болох л юм. Гэхдээ салан тусгаарлагчид хэмээн нэрлээд буй тэр бүлэг хүмүүс ч гэсэн Украины иргэн, энэ газар шорооны эзэд. Би тэдний эсрэг буу чиглүүлж, аминд нь хүрэхийг хүсэхгүй байна. Өмнөх Ерөнхийлөгчийн эхлүүлсэн улс төрийн бохир тоглолтоос болж, Украины ард түмэн хоёр хуваагдаж, хоорондоо алалцаж байна. Украинчууд нэг нэгнээ хороогоод зогсч байгаасай гэж хүсэхгүй байна. Украин бол эзэнтэй улс. Би хүсвэл гадны төрийн далбааг мандуулсан хэдэн зуун цэрэг сөргөлдөөний бүсэд нэвтрүүлэх тушаалд гарын үсэг зурж чадна. Гэхдээ би хямрал үргэлжилж, олон хүн амиа алдаасай гэж хүсэхгүй байна. Украин амар амгалан болох ганц зам бол харилцан буулт хийж, найрамдах юм. Би олонхийг хамгаалахыг тулд цөөнхтэй тэмцэж бас чадна.



-Та их хэцүү цаг үед Украиныг толгойлсон. Энэ хугацаанд шантарсан үе бий юу?


-Шантарсан үе байгаагүй. Зүгээр л өнөөдрийн Украиныг бодоод гашуудаж, уйлах үе зөндөө байлаа. Ард түмний итгэл, саналыг авч Ерөнхийлөгчөөр сонгогдоод маргааш хэрхэх нь тодорхойгүй хямралын төлөө би ухрахыг хүсээгүй юм.



-Цог үсэрч, түймэр дэгдээжээ. “Украины эдийн засаг уналтад орж, гадны орнуудаас ирж буй зээл, санхүүжилтээр маргаашаа торгоож буй” хэмээн хэвлэлүүд мэдээлж байна?


-2013-2014 оны хооронд Украины эдийн засаг хямралд өртөж, гадаад дахь өрийн хэмжээ их нэмэгдсэн. Бид гаднаас бус дотооддоо хямралаа цэгцлэх гэж их мэрийж байна. Энэ оныг эдийн засгийг сэргээх жил болгон зарласан. Өрийн хэмжээ нэмэгдэх нь тусгаар тогтнолд шууд заналхийлдэг. Дампуурлаа зарлах, дайнд ялагдах хоёр яг адилхан утгатай. Гэхдээ шаардлагатай гэж үзсэн учир АНУ, Их Британи, Канад, Германаас эдийн засгийн дэмжлэг хүсч, заримаас нь тодорхой нөхцөлтэйгээр зээл авсан.





-Сөргөлдөөний бүсээс дайжсан иргэд буюу дүрвэгсдэд хандсан ямар бодлого явуулж байна?


-Дүрвэгсдийн асуудал үнэхээр сэтгэлийг минь өвтгөж байна. Тэд өнөөдөр хэрхэн амьдарч байгаа бол гэсэн аймшигтай асуудал миний нойрыг хулжааж буй. Украины байдал үнэхээр хэцүү байгаа.



-Иргэд таныг санхүүжилтээр орж ирсэн мөнгөний ихэнх хувийг ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхэд зориулахгүй мөртлөө шинэ зэвсэг, армийн өөрчлөлтөд зарцуулж байна хэмээн буруутгаж байгаа. Энэ бүхэнд ямар тайлбар өгөх вэ?


-Улс хүчтэй байна гэдэг арми болон цэргийн ур чадвартай шууд холбоотой. Сөргөлдөөний бүс хэмээн нэрлэгдээд буй Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг санаархаж буй тэр хүмүүстэй тэмцэхээс гадна, улс орноо хамгаалахад армийнхан голлох үүргийг гүйцэтгэнэ. Хэрвээ улсынхаа хилийг хамгаалахгүй зүгээр орхивол дайснууд шууд л орж ирнэ. Муу бүхнээс урьтаж, төмөр тор татах хэрэгтэй.



-Олон улс таныг Ерөнхийлөгч болсны дараа Оростой харилцаагаа муутгаж, найрсаг харилцаандаа сэв суулгасан хэмээн зэмлэдэг?


-Орос бол хүчирхэг, эдийн засгийн хувьд бат бөх. Энэ улсын хажууд оршин тогтнож буй бүх улс гүрэн айдаг, эмээдэг. Тиймээс л би улсаа хамгаалахыг хүсч, дээрх сонголтыг хийсэн.



-2020 он бол Украины хувьд өөрчлөлтийн жил?


-2020 онд Украин “НАТО” болон Европын холбоонд элсэх төлөвлөгөөтэй байгаа. Ард түмэндээ амласан ёсоороо амар амгалан, тайван байдлын төлөө хичээнгүйлэн тэмцэх болно.



-Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг интерполоор эрэн сурвалжилж буй?


-Янукович ард түмэн, газар нутгаа хоёр хуваасан. Тэр Украинаас урвасан. Тиймээс шийтгэлээ авах ёстой.



-Оросын эх газарт нэгдсэн Крымийг хэрхэх төлөвлөгөөтэй байна?


-Крым бол Украины газар нутаг. Крымийг эргүүлэн авах болно.





-Хэзээ, ямар аргаар?


-Бид сайтар бэлтгэсэн төлөвлөгөөний дагуу ажиллах болно.



-Украиныг хамгаалагч гүрний тухайд?


-Украин бол тусгаар улс. Энэ улсын эзэд эх орон, тусгаар тогтнолыхоо төлөө тэмцэж байна.



-Та Швейцарт зохион байгуулагдсан дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Донецкт халдлагад өртсөн, автобусны хэлтэрхийг олонд үзүүлсэн. Энэ хэргийг үйдсэн гэмт этгээд баригдсан уу?


-“Нормандын дөрвөл” дахин уулзаж, Минскийн гэрээ байгуулсан нь дээрх хэрэгтэй шууд холбоотой. Энэ хэргийг салан тусгаарлагчид үйлдсэн. Ард түмнийг минь хохироосон бүхэн шийтгэлээ амсах болно.



-Яагаад “Нормандын дөрвөл”-д Орос багтаж байхад, Украины хямралын гол буруутанг Орос гэдэг юм?


-Салан тусгаарлагчдыг Орос зэвсгээр хангадаг. Баримт бий.



-Оросын сөрөг хүчний тэргүүн Борис Немцов амиа алдсан. Энэ тухайд?


-Би Борис Немцовыг амиа алдсан гэдгийг сонсоод шоконд орсон. Түүний хурц, дайчин үг миний сэтгэлийг догдлуулдаг байлаа.



-Немцовын аминд хүрсэн хүмүүсийг баривчилсан гэсэн?


-Сайн шалгаж мөрдөхгүй бол Немцовын аминд хүрсэн хүмүүсийн сайтар найруулсан жүжиг байж болзошгүй.  



Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Яг үнэн. Бусдыг муулж байхаар өөрсдийгөө хичээ!
2024-11-25
sain baina:
zorigt ukrainii ard tumen mandtugai. buzriin putler uhej dald oroh boltugai
2015-03-17
zochin:
aldsan hun arvan tamtai gej mongol ug bii ter saihan nutgaa erguulj abah heregtei. ymarc uneer hamaagui
2015-03-16
pesta poro*nko:
hogiin novshiin poro*nko
2015-03-16
хамгийн тэнэг ерөнхийлөгч:
ёстой л америкийн утсан хүүхэлдэйн яриа байна,энэ наймаачингаас өөр олигтой хүнийг ерөнхийлөгчид сонгохгүй украйнчууд том алдаа хийжээ,панзчин хэзээд панзчингаараа байдаг тэд зарж худалдаж болох бүгдийг панзалж нэр төрөө ч боддоггүй гэдэгийг украйны хэрэг явдал,порошенко гэгч панзчингийн үйлдэлээс харж болохоор байна даа,ард түмэнээ терорист гэж нэрлээд тэдэн рүү буу шагайж өчнөөн хүний аминд хүрчихээд би эх орондоо хайртай гэж ярих,ёстой хуцваа,муу америкчуудын тоглоомон хүүхэлдэй,
2015-03-16
okej:
buriad maani tusgaar togtnoson bol bidend mash heregtei baisna um daa. bi bol shuud ukrainiig demjiij bainaa. adilhan jijig uls baij, orosiig demjeed baidag humuusiig oilgohgui um. bi norvegt olon jil amidarsan, uneheer l amidral sain saihan um baina lee. ta nar hudlaa l orosoog umuuruud baihaar bodit baidlaar swed , norweg, german, sweized neg ochood uzeech, tegeed naad orostoigoo haritsuulaach. zugeer l sohoroor l oros oros geed l baih umaa neeree.
2015-03-16
severe:
ene teneg manai elbegeegiin ax shyy
2015-03-16
bidend:
mongolchuud bidend iim teneglel hiihees hol baigaasai bilee. ene ih hiirhel, uls turjild oligtoi zuild hurgehgui.
2015-03-16
зочин:
энэ нөхөр европын соёлжсон оронд төрсөн хүн байж африкийн харууд ч ярихгүй тэнэгюм бонгосох юм.ану-н цуст гараа дүрсэн афганистан,ливи,ирак,югослав,сири улсууд яаж сүйрч байгааг тэр ойлгоогүй гэвэл шал худлаа.энэ новш бол манай элбэгдоржийн 7 сарын 1 шиг заваан юм хийж улсаа сөнөөлөө дөө. хайран улс.
2015-03-16
зочин:
украйн америкийн нэг муж болчихсон биш юм уу
2015-03-16
баагий:
обомаагын уяааны * ккк
2015-03-16
mongol:
энэ мал л дайн дэгдээсэн ш дээ !!! хохь нь хохь нь барууны хулгайч нарыг дагахаар энгэдэг юм. шокладаа зараад л байж байхгүй . бүхэл бүтэн нэг улсаар тоголчихлоо доо
2015-03-16
зочин:
энэ нөхөр бол б.обомагийн шийдвэр гүйцэтгэгч.
2015-03-16
зочин:
энэ мал өөрөө украйныг 2 хуваах, улс төрийн сөргөлдөөн, дайн байлдааны эхлэлийг тавьсан нөхөр.
2015-03-16
иргэн биш:
өөрөө алчихаад шоконд орлоо гэнэ үү
2015-03-16
msnk:
ezen ni obama yu
2015-03-16
lllll:
manaihan udahgui ukrainii araas orj magadgui shu
2015-03-16
Яг үнэн. Бусдыг муулж байхаар өөрсдийгөө хичээ!
zochin:
uls oronoo udirdaj chadahgvi maluud ih tom yum yarih ym. manai deer baidag teneguud bas l bodoh heregtei shude
2015-03-16
zochin:
aluurchin mal
2015-03-16
zochin:
ezen ni todorhoi usa terguutei nato-giin ornuud, ukrainii hyamral deer byajsan hurehgetnuud bizdee...
2015-03-16