Төрийн албан хаагч бус дахин төлөвлөлтийг дэмжих үү

img

НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журмыг хэлэлцэв.

Улаанбаатар орон сууц сангаас орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагч нь нэг байгууллагад гурваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан байх ёстой. Мөн ажил нь хангалттай сайн үнэлгээтэй байхаас гадна сахилгын болон ямар нэг арга хэмжээ авахуулж байгаагүй гэсэн шаардлагыг хангасан байх ёстой. Гэхдээ журам бүх төрийн албан хаагч гэсэн өргөн хүрээг хамрахгүй бололтой. Харин сургууль, цэцэрлэгийн багш нарт илүүтэй хамааралтай байх аж.

о

Энэхүү шаардлагыг хангасан төрийн албан хаагчдад орон сууцны үнийн дүнгийн 15 хувийн буцалтгүй тусламж олгох аж. Харин шаардлагын хувьд 80 метр квадратаас доош хэмжээтэй орон сууц байна. Мөн энэхүү дэмжлэгийг авсан төрийн албан хаагч заавал гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй барилгыг сонгох ёстой аж.

ир

Энэ жил уг дэмжлэгт зориулан нийт 15 тэрбум төгрөгийг төсөвлөөд буй. Дундажаар 30 метр квадрат талбайтай байраар тооцож үзвэл 15 тэрбум төгрөгийг 2600 төрийн албан хаагчид дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгийг хотын орлогч С.Очирбат хэлж байна. Харин ам бүлийн тоогоор тооцвол 6600-8000 гаруй иргэний асуудлыг шийднэ.

р

Уг журамтай холбогдуулан төлөөлөгчид саналаа хэллээ.

р

Төлөөлөгч Р.Дагва: 85 хувийг өөрөө хариуцаж, 15 хувийн тусламж авч байгаа хүнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа орон сууцнаас ав гэж тулгах нь буруу. Тиймээс сонголт хийх эрхийг нь төрийн албан хаагчид үлдээж өгөөч.

р

Төлөөлөгч Ц.Одонтунгалаг: Ажилласан жил 3 биш 2 болговол ямар вэ? Бас зээл авах банкаа чөлөөтэй сонгох  тал дээр журмаа өөрчилж өгөөч.

х

Төлөөлөгч Л.Авирмэд: Дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа журам шиг харагдаад байна. Төрийн албан хаагчдыг ялгаврыг бий болгож байна. Төрийн албан хаагч заавал дахин төлөвлөлтөөс авах ёстой гэдэг нь ялгаварлаж байгаа хэрэг. Мөн буцалтгүй тусламжийн хэмжээг 30 хувь болгож, нийслэл 100 хувь даагаад хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй болговол жинхэнэ дэмжлэг болно.

х

Төлөөлөгч Энх-Амгалан: Төрд тогтвортой таван жил ажилласан, олон ам бүлтэй, анх удаа орон сууц авч байгаа гэсэн шаардлагыг оруулж өгөөч.

Бас 85 хувиа төлж байгаа төрийн албан хаагчид сонголтыг нь өөрт нь үлдээгээч. Сангийн эх үүсвэр нь бүрдэх үү, хэдэн жил үргэлжлэх юм, эргэлзээтэй байна шүү.

р

Ийн төлөөлөгчид асуулт асууж, саналаа хэлсний дараа санал хураалт явуулж, Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журмыг баталлаа.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

авирмэд но-той:
төлөөлөгч л.авирмэдийн хэлсэн үг маш ноцтой үг байна. зүгээр л юм салгах, авах гэж сонгогдсон юм байна. ийм хүмүүс улс орныг хоосруулдаг юм.
2015-03-16
huviin kompaniin ajiltan:
ard irgedee tord ajltai alilgui gej ingej yalgah ene ulsad yamar heregtei um bol nogoo undsen huulind baidag tegsh erkh haachsan be
2015-03-16
ард ард:
бүгдээрээ босож тэмцэцгээе, энэ муу өмхий буриад ер нь юу юм бэ??? төрсөн хүүдээ тендер үнэгүй авч өгнө, хөөсөрсөн үнэтэй байрыг нь төрийн мөнгөөр шахна, арай даварч байна шүү...
2015-03-16
zochin:
ene an ch buur zagaandaa garchee, tatvariin munguur songuulid beldeh arga haij bn daa, ene chin nuguu havtgairsan halamj bn shdee, erguu luivarchidiig 16 ond hurdan zailuulah yumsan
2015-03-16
иргэн:
яахаараа татвар төлөгчдийн мөнгийг нэг хэсэгт нь зүгээр өгөх гээд байгаа юм, өмнө нь татвар, нд ийнхан бас аваад л байсан.
2015-03-16