Зүүн Тиморын дасгалжуулагч мэдээлэл хийнэ

img

2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөөх Азийн бүсийн  урьдчилсан шатны тоглолтод манай улс чансаа ойролцоо Зүүн Тиморын шигшээ багтай таараад байгаа билээ. Эхний тоглолт энэ сарын 12-ны өдөр Зүүн Тиморт болж манай үндэсний шигшээ баг 4:1-ийн харьцаатай ялагдал хүлээсэн. Хариу тоглолт маргааш Улаанбаатар хотноо явагдана.

Тэгвэл Зүүн Тиморын шигшээ багийнхан манай улсад хүрэлцэн иржээ. Зүүн Тиморын шигшээ багийн хувьд дэлхийн чансааны 187-д бичигддэг аж.

Тэгвэл өнөөдөр 12.30 цагаас Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос хариу тоглолтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаад байна. Тус хуралд Монголын Үндэсний шигшээ баг, Зүүн Тимор улсын шигшээ багийн дасгалжуулагч нар оролцох аж.

Сонирхуулахад, Зүүн Тимор улс  нь  Индонезийн Тимор арал дээр орших ба 1974 онд тусгаар тогтносон ч тусгаар тогтнолоо эргүүлэн алдаад НҮБ-ын тусламжтайгаар 2002 онд сэргээсэн, 15 мянган км.кв нутагтай, 1.2 сая орчим хүн амтай улс юм.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ