Салан тусгаарлагчдыг АНУ зэвсгээр хангадаг

img

Оросын “Россия 1” телевизээр “Крым-Эх орон чинь хүлээж байна” баримтат кино бүрэн эхээрээ цацагджээ. Энэхүү баримтат киногоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины автонамит муж Крымийг хэрхэн эх газартаа хэрхэн нэгтгэсэн, Украины экс Ерөнхийлөгч Виктор Януковичийг аврахын тулд ямар нууц ажиллагаа явуулсан гэх мэт улсын нууцад хамааралтай материалууд гарсан юм.  “Россия 1” телевиз энэхүү баримт киног энэ сарын эхээр үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байсан ч Засгийн газрын эсэргүүцэлтэй нүүр тулсан билээ. Олны дунд хүлээлт үүсгээд байсан баримтат кино үзэгчдэд хүрсний дараагаар тус улсын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэл хийсэн тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ.



 

Тэрбээр “Би өмнө нь хэлсэн. Крымийн ард түмэн Оросын эх газарт нэгдэх хүсэлтээ гаргаж, нээлттэй сонгууль явуулсан. Саналын хариу Оросын талд шийдэгдэхэд олон улс дээрх сонгуулийн ард Путин байна хэмээн хардсан. Сонгууль шударга явагдсан. Хэрвээ би Крымийг Орост нэгтэхийг зөвшөөрөөгүй байсан бол хэтэрхий олон хүн хохирох байсан.  Крым Орост дагаар орсны дараагаар Украины зүүн хязгаарын хэд хэдэн муж, тусгаар улс болохыг оролдож эхэлсэн. Салан тусгаарлагчид өөрсдийн гэсэн Бүгд найрамдах улстай болохын тулд цус урсган тэмцсэн. АНУ тэргүүтэй барууны орнууд салан тусгаарлагчдыг Орос зэвсгээр хангадаг хэмээн буруутгаж, бидэнд хориг тавьж эхэлсэн. Үнэн хэрэгтээ Америкчууд салан тусгаарлагчдыг зэвсгээр хангадаг. Иргэний дайн болон дотоодын хямралаа өнөөдрийг хүртэл цэгцэлж чадаагүй гүрнүүдийн ард Америк байдаг” гэж хэлжээ.


АНУ-ын Засгийн газар Оросыг салан тусгаарлагчдыг зэвсгээр хангадаг хэмээн буруутгаж, хэд хэдэн салбарт хориг тавьсан юм. Тус улсын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын эхээр хоригийнхоо хугацааг дахин жилээр сунгасан билээ. Путин “Украины хямралаас болж Оросын эдийн засаг ганхаж, Засгийн газар болон иргэд дарамттай нүүр тулсан. Оросыг буруутгах гүрний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Харамсалтай нь гол буруутан ямар ч шийтгэлгүй үлдэж байна” гэж мэдэгджээ.


Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
anu bol xor xutgagch uls oroniig xymrald oruulj dund ni ys xayaad daraa ni tuslax neriidleer uursdiin ediin zasgiig xvchrexjvvlj bdag luiwarchid
2015-03-16
mnmn:
ene baagii yaj ingej ichehgui hudlaa yarij chaddag bnaa jijig dorvoljin sahal tavichihval hitler mon ch tostei haragdaj bn shuu haana orosiin erh ashig bn tend ard tumenii choloot songolt ni dandaa bolj irgenii dainii hurts helbert shiljine unendee irak siri livi egifit yugoslavt orosuud l gai bolj darguilagch nariig ni demjsen nereer ardchilaliig mohooj irgenii daind turhirch bui shuudee
2015-03-16
kkkk:
tegvel buriaduudiig sanal avaad mongoltoi negdeh sanal avuul putin zovshooroh uuuu chi ain
2015-03-16
zochin:
putin zebsgeer hangadag gedeg ni todorhoi
2015-03-16
putin bol aguu:
unen shuudee amerik bux l yumnii ard bdagshde...ulsuudad tuslax neriidleer dndaa dotood xeregt n orj samuun xutgaj yvdag ul bol xaraal idsen xar yankuud!!!
2015-03-16