Саддам Хуссейний бунхан сүйджээ

img

Иракийн Тикрит хотноо байрлах экс удирдагч Саддам Хуссейний бунхан сүйдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Бунхны ойролцоо хэд хэдэн удаагийн дэлбэрэлт болсон хэмээн гэрчүүд мэдээлж байна.




Өнгөрсөн оны нэгдүгээр сард суннитууд дээрх бунхнаас Саддам Хуссейний шарилыг өөр газар руу зөөвөрлөсөн юм. Тагнуулын мэдээгээр шарилыг Багдад хотноо байрлах нэгэн эртний сүмд хадгалж байгаа гэв. Саддам 2003 оны гуравдугаар сард АНУ-ын цэргүүдэд баригдаж, 2006 оны аравдугаар сард дүүжлүүлж, амиа алдсан юм. Түүний шарилыг 2007 оны нэгдүгээр сард АНУ-Иракийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгсөн билээ. Засгийн газар түүний алдар нэр, гавьяа шагналыг нь бодолцож шарилыг Тикрит хотноо тусгай бунханд байршуулсан аж.  


Энэ сарын эхээр Засгийн газар Тикрит хотыг эргүүлэн авахаар тэмцэж, 28 мянган цэргийг тус хот руу илгээсэн юм. Хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн тулааны дараа армийнхан хотын 60 хувийг хэт даврагчдаас чөлөөлжээ. “Энэ сардаа багтаан хотыг бүрэн чөлөөлөх болно” гэж Ерөнхий сайд Хайдар аль Абади мэдэгдсэн байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ