"Боловсрол миний ирээдүй" өдөрлөг болно

img

Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдад зориулсан “Боловсрол миний ирээдүй 2015” өдөрлөг өнөөдөр 13.00-16.00 цагт Улаанбаатар паласын их танхимд болно. Үзэсгэлэнгийн үеэр Монголын сурагчдын холбоо, Их дээд сургуулийн консерциум, Хөдөө аж ахуйн их сургууль хамтран зохион байгуулж буй анхдугаар нээлттэй өдөрлөгөөр сурагчдад мэргэжил сонгоход нь туслах зорилгоор сонирхолтой лекц, сургалт хийх аж. Мөн үзэсгэлэнгийн талбайд нээлттэй их дээд сургуулиудын танилцуулга бүхий үзэсгэлэн болох юм байна.

Төгсөх ангийн сурагчдын дийлэнх нь эхлээд сургуулиа сонгоод дараа нь мэргэжлээ сонгодгоос шалтгаалаад их, дээд сургуульд орсныхоо дараа 60 орчим хувь нь мэргэжлээ сольдог гэсэн судалгаа гарчээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ