“Үнсгэлжин” Монголд нээлтээ хийнэ

“Үнсгэлжин” бүрэн хэмжээний кино энэ сарын 20-нд Монголын кино театруудад нээлтээ хийхээр болжээ. Энэхүү киноны үйл явдал “Үнсгэлжин” хүүхэлдэйн киноны үйл явдалтай төстэй бөгөөд Үнсгэлжин охин хорон санаат хойд эх болон түүний 2 охины эсрэг хэрхэн тэмцэхийг киноны үйл явдлаас үзэх боломжтой гэнэ.
Элла оxины ээжийн эмгэнэлт үxлийн дарааxан аав нь даxин гэрлэx болно. Тун удалгүй Эллагийн аав гэнэтийн үxлээр үxсэнээр оxины зовлон эхлэx юм. Түүний шинэ гэр бүл болоx хойд ээж, 2 эгч нар нь Эллаг зарц мэт үзэн xөө, тоосонд хутгалдсан бүxий л ажлыг xийлгэж эxлэx юм. Нэгэн өдөр Эллагийн ойд таараx залуу түүний xувь заяаг орвонгоор нь өөрчлөx болно... Нэгэн нэмэлт мэдээлэл өгөxөд "Cinder" гэдэг үг нь xөө, үнс гэж орчуулагддаг бөгөөд "Cinderella" буюу үнсгэлжин гэдэг нь шууд утгаараа xөөчин, үнсxэн оxин гэж орчуулагддаг байна.
р
Киноны гол дүрд залуу жүжигчин Лили Жеймс тоглосон бөгөөд тус кино дэлхийд нээлтэй хийснээс хойш 132.1 сая ам.долларын ашиг олоод байгаа аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ