Үнсгэлжин 70.1 саяыг оллоо

Зохиолч Шарль Перрогийн үлгэрээс сэдэвлэн бүтээсэн “Үнсгэлжин” кино энэ сарын 13-нд нээлтээ хийсэн юм. Нээлтээ хийгээд удаагүй байгаа тус кино өнөөдрийн байдлаар 70.1 сая ам.долларын ашиг олж, Америкийн кино чартуудыг тэргүүлж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус кино Хятадаас 25 сая ам.долларыг ашиг олсон байна. Үнсгэлжингийн дүрийг Британийн жүжигчин Лилу Жамес бүтээсэн бол ханхүүгийн дүрийг Ричард Мадден, шидэт дагины дүрд Хелена Боннам Картер, хойд эхийн дүрд Кейт Бланшет нар тоглосон билээ.
1
Дисней компани багачуудад зориулсан хүүхэлдэйн киногоо дэлгэцийн бүтээл болгон гаргаж байгаа юм. 2012 онд “Алиса гайхамшигийн оронд” хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний кино болгосон билээ. Энэхүү кино нийтдээ 69 ам.долларын ашиг олсон бол өнгөрсөн онд гарсан “Нойрсож буй гүнж” буюу “Малефисент” кино 147 сая ам.долларын ашиг олжээ. Эдгээр киноны амжилтыг “Үнсгэлжин” эвдэх магадлалтай гэж кино шүүмжлэгчид үзэж байна.
Ирэх онд “Дамбо”, Маугли хүүгийн тухай өгүүлэх “The Jungle Book” болон “Араатан ба гоо үзэсгэлэн” бүрэн хэмжээний киногоор нээлтээ хийх билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ