Тусламж нэртэй шахаа

img

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилсан төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам батлагдлаа. "Улаанбаатар орон сууц" нэртэй сан байгуулагдаж, нийт 15 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгээр эхэлж буй энэ журам олны анхаарлын төвд буй. Төрийн байгууллагад гурваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан, цаашид ажиллах төрийн албан хаагч энэхүү журамд хамрагдаж, орон сууцны үнийн дүнгийн 15 хувийн буцалтгүй тусламж авах эрхтэй. Бүр тодруулбал 70 сая төгрөгийн өртөгтэй орон сууц авах төрийн албан хаагчид нийслэл 10.5 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгоно гэсэн үг. Хамгийн чухал нь энэ мөнгө эргэн төлөгдөхгүй, ямар ч хүүгүй. Харин энэ тусламжийг авах төрийн албан хаагч байраа зөвхөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцаас сонгох ёстой. Баянхошуу, Амгалан, Дамбадаржаа, Ханын материал, Ботаник зэргээр нийслэлийн захын хорооллын 24 байршилд баригдаж буй, баригдах орон сууцаас сонгох ёстой гэсэн үг. Уг журмын хамгийн чухал заалт нь энэ. Бусад шаардлага нь орон сууц авч байгаа иргэдийн л адил, тогтмол цалин орлоготой, тогтвор суурьшилтай ажиллах гэх мэтээр.

х

Энэ өнцгөөс нь  харвал хотын мээрийн санаачилга төрийн албан хаагчдыг гэхээсээ илүү гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж буй барилгын компаниудыг дэмжсэн нь харагдана. Гэр хорооллыг барилгажуулж, айл бүрийг хаусанд амьдаруулна гэсэн сонгуулийн амлалт нь зүсээ өөрчилж, нийтийн орон сууц болсон. Оргүй дорвол охинтой нь дээр гэхчлэнгээр иргэд нийтийн орон сууц барих ажлыг нь хүлээн зөвшөөрч, хашааны газраа байраар солино гэсэн гэрээ байгуулсан ч өнөөдөрийг хүртэл атга шороо ч хөндөөгүй газар зөндөө бий. Нөгөө талд нь орон сууцаа барьж дуусгаад, бэлэн болгосон ч худалдан авагчгүй болсон барилгын компаниуд ч байгаа. Өөрөөр хэлбэл газрыг нь авсан хэдэн айлаа оруулаад, илүү гарсан өрөөнүүдээ зарж чадахгүй байгаа төсөл хэрэгжүүлэгчдийг энэ журмаар дэмжсэн гэж харж болно. Тиймдээ ч 15 хувийн тусламж үзүүлснийхээ төлөө заавал бидний хамтрагчдаас байр ав хэмээн тулгаж, бүр журамлачихлаа. Байрныхаа 85 хувийг нь өөрөө гаргаж байгаа төрийн албан хаагчид ямар ч сонголт байхгүй гэсэн үг.

р

"Улаанбаатар орон сууц сан" энэ онд нийт 15 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад тусламж болгон өгөх лимиттэй. Энэ мөнгөөр 26 000 төрийн албан хаагч, нийт 6600-8000 гаруй иргэний орон байрны асуудлыг шийднэ гэдгийг хотын орлогч С.Очирбат хэлж байна. Ихэнхдээ сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарыг хамруулж, тусламж үзүүлэх аж. Байнга шахуу цалин нэмэхийг шаардаж, зээлэнд дарлуулж буйгаа ярьдаг хүмүүст цалингийн нэмэгдэл болгон өгнө гэж хэлж болно. Тэгвэл татвар төлөгчдийн мөнгийг нөгөө хэсэгт нь тусламж болгон өгч байгаад гайхагсад бас байна. Э.Бат-Үүл өөрийнхөө сонгуулийн амлалтыг биелүүлж, хүүгийнхээ барилгын компанийг дэмжихийн тулд татвар төлөгчдийн мөнгийг ашиглаж байна гэж хардах эрхээ эдэлж болно байх. Үүнийг батлах мэт эргэлзээ төрүүлсэн нэг зүйл журамд бий. Тэр нь энэ сангаас хэдий хүртэл тусламж олгох, дараа дараагийн хөрөнгийн эх үүсвэрээ хаанаас шийдэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн сонгуулийн жилд зориулсан, дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан хэдэн барилгыг далд оруулах гэсэн санаачилга мэт.

р

Багагүй хүлээлт үүсгээд байсан энэ дэмжлэг энэ мэтээр хуудуутай зүйл олон байна. 15 хувийн дэмжлэг Батад илүү тоотой очиж, Доржид бага оногдох жишээтэй. Учир нь байр харилцах адилгүй үнэ, хэмжээтэй. Мөн Дорж, Бат хоёрын бэл бэнчинг ч ялгаатай. Үнэхээр тусламж дэмжлэг юм бол тэр нь ялгаваргүй байх ёстой.

х

Үүл баатарын хэлж байгаа хөрс, ус, агаарын бохирдол нь Улаанбаатарын толгойны өвчин гэдэгтэй санал нийлж байна. Үүнийг шийдэх хамгийн оновчтой арга нь орон сууцжуулах гэдгийг ч үгүйсгэхгүй. Гэвч үүнтэй зэрэгцсэн олон асуудлыг шийдэх арга зам нь тийм ч оновчтой харагдахгүй байна. Үүний тодхон жишээ нь 15 хувийн тусламжид дулдуйдсан шахаа боллоо. НИТХ-ын төлөөлөгчид дотор энэ журмыг төрийн алба руу хошуурах хэрэгсэл болчих вий, ажил олгогчийн үзэмжээр шийдэгдэх вий гэж болгоомжлогчид цөөнгүй байсан. Бас энэ журам нь төрийн албан хаагчдыг ялгаварлаж байгаагаас гадна сонгох эрхгүй болгож буйг ч олон төлөөлөгч хэлсэн. Өөрөөр хэлбэр засч залруулах, нэмж хасах олон зүйл байгааг танхимаас хэлсэн ч анхны төсөл бараг засваргүй батлагдлаа.

р

Эзэндээ очих болтугай.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хххх:
хүнд суртлын аппаратаа яасан их дэмждэг юм бэ авдаг цалин хангамжиндаа хүрсэн ажил үйлчилгээ хийж байгаа нь хаана байна төрийн албан хаагчид тэр дундаа асман дарга нар үнэтэй унаа машин унаж тал шиг өрөөнд ганцаар тансаглаж олон түмнээс тасарч өөрсдийгөө хаан хатан мэт сэтгэж дураараа дургиж байгаа бусуу өнөөдөр жирийн иргэдэд эмнэлэг сургууль цэцэрлэг ажлын байр байхгүй өдөр хоногийг арай ядан аргацааж байхад төрийн албан хаагчдыг дэндүү өөгшүүлж байгаа нь зүйд нийцнэ гэж үү түүнийхээ оронд ядаж ганц шүдний эмнэлэг барьчихвахл яасан юм бэ
2015-03-20
bibi:
hotyn tovd bair avah ni tansaglald bagtna. niigmiin hotolbor hotyn zahad jijig bairnuudad uilchleh ni zov. uneheeriin bair heregtei hun haana ch avna.
2015-03-17
senser:
batuul ch estoi lunarchin yum bna
2015-03-17
senser:
batuul ch estoi lunarchin yum bna
2015-03-17
senser:
batuul ch estoi lunarchin yum bna
2015-03-17
иргэдийн зарлиг :
батүүл ээ чи зөв амьдралд хэрэгтэй шийдвэр гаргана шүү .
2015-03-17
зочин:
түмний мөнгөөр төрийн албаныхан гэсэн ажил хийдгүй новшнуудад байр авч өгнө гэж юү гэсэн үг вэ цагаач бат үүл болиорой хуурамч баатар минь бас сүх баатартай барьцнаа би би гэсэн тэнэг хог
2015-03-17
zochin:
zuw shuu dee. neg ni yum hiih heheer dandaa shuumjleh yum. tegeed yah yostoi yum
2015-03-17
сэтгүүлч нэртэй шаалтуурд:
атаархаал л надад байхгүй бол чамд ч байхгүй болгоно гээл дайрчих юм аа
2015-03-17
iljignuud umaa :
eoe yu ch hiisen hardaad shurduud unah umaa tuslamjaa bolichiooo uursduu uhtlee tamaa tsaital ajillaad tertei tergui mungu ni hurehgui um chini zahiin horoolloos l bair avna sh dee hunii tuluu um hiigeed ooogt hereggui bariulj iduulne er ni um hiij hereggui yah um be hel amnii bai bolno tertei tergui man garuud muulsaar l suuna
2015-03-17
zochin :
huwiin kompanid ajilaj bga bid hvn bish um bn
2015-03-17
зочин:
орон сууцжуулах журам батлагдсанд баяртай байна.гэхдээ бас нэг асуудал байна. өөрийн гэсэн хашааны газар өмчлөж аваагүй, байр байхгүй хүн яаж хамрагдах вэ
2015-03-17
irgen:
ireh ond songuuli bolohod hamgiin ih ichih hun bol bat-uul. songuulid yu amlaj garj irlee, ter ni yaj heregjiv. tiimees ichsen hun hun alna gedgiin ulgereer avilgach bat-uul uhehdee uher buugaa tavij baina.mongoloos uur gazar bol bat-uuld zuslangiin house deer ni hereg uusgeed ali ert shorond hiih baisan.
2015-03-17
battaa:
ene bol demjuushtei l ajil bna aa, bitgii ataarhaad bai
2015-03-17
zochin:
гэхдээ энэ нь зөвхөн нийслэлийн харьяа төрийн байгууллагын ажилтан албан хаагчид гэж тэнэгтсэн гээ биздээ энэ арай л бишээ төрийн алба бол төрийн алба бишүү ингэж ялгах хэрэг байсиймуу...
2015-03-17
хотын иргэн:
нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал биш төрийн албан хаагчдын хурал болсон байна
2015-03-16
ардчилсан луйварчид:
эцэг өвгөдийн минь хойч үе үр удамдаа хүчит баавгай хүрхэрдэг луунаас айлгүй үеийн үед халуун амиа зольж бүлээн цусаа урсгаж бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн газар нутгийг минь хэдэн хятадын эрлийзүүд хэдхэн жилийн дотор зарж үрлээ одоо үнэхээр тэвчээр алдаж байна. олигтойхон удирдаад оволзуулаад өгөх аавын хүү байвал 200-хан гэр бүлийг тонилгоход л монгол төр цэвэр ариун болно. жаргалын удаан зовлонгын түргэн. нэг луйварчин дээр арван ард ноцход алж л таарна. муу новшнуудтай муу аргаар үзэхгүй бол хичнээн жил дарлах гээд байнаа. үүдээр хөөгөөд гаргахлаар тооноор ороод ирэх хууль нийлж байгаад гаргачихсан. энэ луйварчдын хоолойг хэрчиж хошногоруу нь халуун царил шаах өдөр тун удахгүй ирнэ.
2015-03-16
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-03-16
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/
2015-03-16
наса:
хувийн байгууллагын ажилчид хүн биш тээ
2015-03-16
bolio:
naanaa ard irgedee gesen setgel gargaj baigaa met bolovch, tsaanaa ali neg barilgiin company-nii erx ashgiig l demjeed baina sh dee. buurch baigaa bairnii yniig buudgaar ni buulgal daa. jaaxan buugaad irexeeer ni teriin nereer yanz byriin xutulbur nertei yum xeregjuulex yum.
2015-03-16
bolioch chi batuulee:
tatbariig ingejh yum bol odoo ter *rdaad bgaa avtomashinii tatbar nertei deermiig buu tuluurei.
2015-03-16
zochin:
15n terbumaa vnet tsaasjuulaad ger horoololiin ail orhvvdiig oron suutsand oruulay geed baisan vvl baatar ingej yrisanaa sudalj vzeed bolomjgvigee medsen vv eswel baingiin orlogotoigoor ne tosowiinhondoo vnegvi taraachihay gesen ne arai amar gej bodson bololtoi tegeed odoo heregjvlj baigaa ger horoololiin dahin tolowloltiiin hvreend barigdah barilgaas hvmvvs awahgvi ne medeej tsaa* ch ene tusul gantsana yagaad we gewel utaanii golomtod barih barilgiig 2,3hanaar bariad ywahgvi l de horoololoor ne tolowloj baij hvmvvs durtai awna hen utaanii golomtoos bair awah we de hotiin mer-iin ajiliin alband olon l hvn shireenii ard uidaad pc togloj suudag neg ne ch ene talaar sanaachilga gargaagvi ne haramsaltai yum
2015-03-16
зочин:
залуучууд яахав аргаа олноөө т нэг 2 гурван жилийн дараа тэтгэвэртээ гарах ажилчид , цэргийнхэн яах вэ? тэд л хөөрхийлөлтэй байна. залууст бол өшөө ч сайхан боломж гарна тэтгэвэрт гарахад нь хэдэн төг өгөх л байх тэрийгээ бариад банк орохоор өшиглөөд гаргана иймд тэдэнд зориулсан бодлого л гаргахыг хүсч байна! ! !
2015-03-16
казино:
баттулга явсан газар балагтай, батгана явсан газар өттэй
2015-03-16
зөв шүү:
8 хувийн болон бусад зорилтот бүлэгт чиглэсэн дэмжлэгийг хотын захад түгжрэлийг сааруулах чиглэлд түлхүү чиглүүлэх нь зүйтэй. харин хотын төвд огт олгохгүй байх ёстой юм шүү. харин хотын төвөөс зайдуу хэсэгт жишээ нь буянт ухаа хороололд 80 кв аар хязгаарлахнь жаахан зохимжгүй зүйл шүү. одоохондоо байр хайж байгаа монголчууд шинэ хос эсвэл 1-2 хүүхэдтэй залуучууд гэж төсөөлөх нь учир дутагдалтай юм. олон ам бүлтэй ч заавал хотын төвд гэхгүй тохилог дулаан орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэд олон байгаа шүү.
2015-03-16
zochin:
het hudlaa tootsoogui amalsan zuil ni heregjih bolomjgui bolood songuuli duhuj bga bolhoor l hiih gj ulairaad bgaan
2015-03-16
зорилтот бус бүлэг:
80мквардатаас дээш талбайтай орон сууцны зээлтэй зорилтот бус бүлэг гэж гадуурхагдсан хүмүүсээ яах бэ? 2017оныг хүлээх үү?
2015-03-16
bayaraa:
битгий мушгиад байцгаа, байртай хүмүүс л ингэж бичиж байгаа даа. сайхан л шийдвэр байна
2015-03-16
mnmn:
tatvar tolj tosov burduuldeg huviinhaniig ad uzeed buh yumnaas hasagdchih yumaa ene tord ajildag nertei tuipuun tolgoituud yamar gaviya baiguulsan gej dandaa ingej harj uzegdej bdag yum be? huuhduud ni unegui surna nohon hangamj avna zeeld hamaragdana denduu yumaa toriin huviin geed yalgaad bh yum
2015-03-16
zochin:
undsen huuli zurchsun shiidver. ard tumnee turiin huviin gej yalgavarlan gaduurhaj demjleg ugch bna.
2015-03-16
shinebayr:
50huv geed baisan bish ym uu...?
2015-03-16
ubub:
bie bieniigee tataad unagachikhgui bol boloo sh dee
2015-03-16