“Байлдагчийн халаасанд генералын мөрдөс”

“Монгол цэргийн өдөр”-т зориулсан үзэсгэлэн өнөөдөр “Цэргийн музей”-д нээлтээ хийлээ. “Байлдагчийн халаасанд генералын мөрдэс” үзэсгэлэнд батлан хамгаалахын үе, үеийн төлөөллийн өмсөж, хэрэглэж байсан дүрэмт хувцсыг дэлгэжээ. Мөн цол, тэмдгийн өөрчлөлтүүдийг дэлгэж үзүүлснээс гадна дүрэмт хувцас өмсөх дүрэм, нормыг тодорхой харуулж өгсөн байна.
1
Түүнчлэн үзэсгэлэнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, “Бөртэ” оёдлын үйлдвэр, Зэвсэгт хүчний 310, 084 дүгээр ангиуд идэвхтэй оролцож байгаа аж. Үзэсгэлэнд 150 гаруй үзмэр, 200 гаруй зураг дэлгэгдэж байгаа юм байна.
1
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ