Ахмадаа хүндэтгэжээ

Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хороо, Ахмадын холбоотой хамтран “Ахмадаа хүндэтгэе” арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд дүүргийн МАН-ын хорооны дарга, Засаг дарга Д.Ганболд, дүүргийн МАН-ын хорооны Ахмадын холбооны дарга Сэдэд, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, тус намын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Лхагвасүрэн нарын албаны хүмүүс болон дүүргийн 19 хорооноос МАН-ын ахмад гишүүд оролцжээ.
Энэ үеэр 19 шинэ гишүүнд намын батлах гардуулж, дүүргийн ерөнхий боловсролын сурагчид уран бүтээлээрээ ахмадууддаа бэлэг барьжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ