Ерөнхийлөгчөө эсэргүүцэн жагсав

img

Бразилийн сөрөг хүчин болон дэмжигчид Ерөнхийлөгч Дильма Руссефтийг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан тухай www.dailymail.co.uk” мэдээллээ. Нийтдээ 22 мужид зохион байгуулагдаж буй дээрх жагсаалд сая гаруй иргэн нэгдсэн гэж сөрөг хүчнээс мэдээллээ. Мөн Сан Паула хотноо 500 мянган хүн жагссан байна. Жагсагчид Дильмаг эсэргүүцэж буйн гол шалтгаан нь түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө төрийн мэдлийн Петробрас газрын тосны компанийг тэргүүлж байхад тус компанийн ажилчид авлига авсан. Ерөнхийлөгч авлига авсан ажилчдаа шийтгэхийн оронд албан тушаалд нь хэвээр үлдээсэн хэмээжээ. Өнөөдрийг хүртэл авлига авсан хүмүүс тус компанид ажиллаж байгааг жагсагчид баталж, тэдэнд хариуцлага тооцохыг шаардсан байна. Мөн Дильма Руссефт Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа төрийн албан хаагчдын хүнд суртал дээд цэгтээ хүрч, авлига өгөхгүйгээр цааш алхах боломжгүй болсон гэж буруутгажээ.




Сарын дотор авлига авсан ажилчдыг хуулийн дагуу шийтгэхгүй бол олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа жагсагчид сануулсан байна. Тус улсын Хууль зүйн сайд Хосе Эдуардо Кардозо дээрх жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлж “Бид ардчилсан улсад амьдарч байгаа. Тиймээс үгээ эрх чөлөөтэй илэрхийл. Бразил авлигаас салах цаг нь боллоо” гэж мэдэгджээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ