40 саяар даатгуулсан хөлөө уруулжээ

img

Дуучин Тэйлор Свифт өнгөрсөн долоо хоногт хөлөө 40 сая ам.доллароор даатгуулсан билээ. Тэгвэл дуучин бүсгүй зүүн хөлийнхөө гуяыг хайртай муурандаа уруулсан тухай www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр инстаграмдаа хөлийнхөө зургийг байршуулаад “Даатгуулаад долоохон хоногийн дараа хөл минь муухай болчихлоо. Сорив бүү тогтоосой. Муур маань гэнэт хөлийг минь урчихсан. Их гайхсан шүү. Миний бодлоор тэр их өлссөн байхаа” гэж бичжээ.




Тэйлор гурван муур тэжээдэг бөгөөд дээрх муурыг дуучин Селена Гомез төрсөн өдрөөр нь бэлэглэж байсан гэнэ. Дуучнаас гадна Оросын супермодель Ирина Шейк зүүн хөлөө 1.5 сая ам.доллароор даатгуулж байжээ. Түүний баруун хөл том, жижиг нийлсэн 10 гаруй сорвитой учир даатгалын компани даатгахаас татгалзсан байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ