ШШГГ-ын ажилтны үнэмлэх, тэмдэг зарагдаж байсан

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрөөр ШӨХТГ-ын байцаагчид Эрээн хот болон Замын-Үүд суманд ажиллах хугацаанд "Монгол Улсын одон, тэмдгийг Эрээний зээл дээр зарж байна" гэсэн гомдол тус газарт ирсний дагуу Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчооны байцаагч нартай хамтран газар дээр нь очиж ажиллажээ. Энэ тухай ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас тодрууллаа.
б
б -Монгол Улсын төрийн одон, тэмдгийг Эрээний зээл дээр зарж байгаа үйлдэлтэй газар дээр нь танилцсан байна. Ямар арга хэмжээ авсан бэ?
-Биднийг Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтан Замын-Үүд суман дээр ажиллаж байх үед Эрээн хотын зээл дээр төрийн одон медалийг зарж байна гэсэн мэдээллийг иргэд өгсөн юм. Тус мэдээллийн дагуу Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчооны байцаагч нартай хамтран шинэ, хуучин зээлээр явахад Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, Тэргүүний барилгачин, тэр ч бүү хэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтны үнэмлэх, тэмдгийг зарж байсан лангууг хаах арга хэмжээ авлаа. Үүний дараа Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоо нь шалгаж, нягталж үзээд манайд хариу мэдэгдэх юм.
ы
-Энэ хууль бус үйлдлийг цаашид хэрхэх вэ?
-Монгол Улсын Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгогдог шагнал, тэмдгүүдийг зарж байгаа үйлдлийг газар дээр нь таслан зогсоолоо. Ямар ч байсан Үйлдвэр худалдааны товчоо нь шалгаж, нягталж үзээд манайд мэдэгдэнэ гэсэн. Тиймээс Эрээний талаас шалгасны дараа ямар хариу арга хэмжээ авснаа та бүхэнд эргээд мэдээлэх болно. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтны үнэмлэх, тэмдэг борлуулагдаж байгаа нь үнэхээр ноцтой асуудал. Уг байгууллагын одон тэмдгийг хэн нэгэн этгээд худалдаж аваад зүй бус зүйлд ашиглах асуудал гарч магадгүй. Иймд энэ асуудлыг бүр мөсөн таслан зогсоох ёстой гэсэн байр суурьтай байна.
1
-Ер нь манай иргэд Хятадын талд хохирлоо шийдвэрлүүлэх талаар ханддаг юм байна уу?
-Тийм тохиолдол олон байдаг юм байна. Бид Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоонд ирсэн иргэдийн өргөдөл гомдлыг судалж үзээд заримыг нь газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авлаа. Тухайлбал, Эрдэнэт хотын оршин суугч хоёр сар гаруйн өмнө ес орчим сая төгрөгөөр тавилга ачуулсны зарим хэсэг нь ачигдаагүй байсныг Үйлдвэр худалдааны товчоонд нь хандаж уг иргэний үлдсэн тавилгыг шуурхай ачуулж хохиролгүй болгох арга хэмжээ авлаа.
1
-Хуурамч шошготой бараа бүтээгдэхүүнийг илрүүлэхэд дэмжлэг болж ажиллаач гэж Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоонд хүсэлт тавьсан гэлээ.
-Эрээний зээлээр тэмээний ноосон хувцас, ноосон эдлэлүүдийг “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор зарж байна гэсэн гомдлыг манай үйлдвэрлэгчид тавьсан. Энэ дагуу бид Хөх хот болон Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоонд хүсэлт тавьж хуурамч шошго, тэмдэгтэй бараа бүтээгдэхүүнийг зах зээлээс татуулах, хилээр нэвтрүүлэхгүй байх тал дээр хамтран ажиллахаар болсон байгаа.
1
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ