Сураггүй болсон иргэнийг олжээ

img

Гэрээс гараад сураггүй алга болсон иргэнийг олжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачууртын Их Дэндэвийн байшинтийн аманд 80 настай, эрэгтэй П 2015 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлага гуравдугаар сарын 15-ны өдрийн 00:31 цагт онцгой байдлын газарт иржээ.

й

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, ар гэрийн таван иргэний хамт эрэн хайх ажиллагаан зохион байгуулжээ. Энэ явцад алга болсон иргэн П-г гуравдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагт малд явж байсан хүн эсэн мэнд олсныг илрүүлсэн байна.

й

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haanaa:
bolj dee zailuul amid mend olddog tom az shuu
2015-03-19
lag * :
kkkkkkkkkkkk saihan medee bna mongolchuud evtei bh
2015-03-16
kkkооо:
сайхан мэдээ байна, бүгдэд нь сайн сайхныг хүсэн ерөөе
2015-03-16