Дэр модны үйлдвэрт санхүүжилт олгоно

Сэлэнгэ аймгийн Мандал суманд Төмөр замын дэр модны үйлдвэр ажилладаг. Гэвч түүхий эдийн дутагдалд орох болсноос сүүлийн хэдэн жилд хүндхэн нөхцөлд ажиллаж байгааг тус үйлдвэрийн ажилчид Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад дуулгажээ. Гэхдээ үйлдвэрийнхээ технологийг шинэчилж чадвал мод, модон эдлэл үйлдвэрлэж, аймгийнхаа төдийгүй хаяа залгаа аймгуудын хэрэгцээг ч хангах боломжтой юм байна.
Иймд тус үйлдвэрт шинэ техник, технологи нэвтрүүлэхэд зориулж 900 сая төгрөгийн санхүүжилтийг салбарын сайд Д.Эрдэнэбат Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас шийдэж өгөхөөр болжээ. Тус үйлдвэрт хөрөнгө оруулалт хийснээр 150 шахам иргэний ажлын байр хамгаалагдах төдийгүй шинэ техник технологи нэвтэрч үйлдвэр цаашид ажиллах боломж хангагдах аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ