Шүлхий өвчин хүрээгээ тэлж байна

img

Ховд аймгийн Булган сумын 39 өрхийн 756, Үенч сумын 4 өрх айлын 166, нийт 43 өрх айлын 922 мал, Булган сумын төвд 21 мал шүлхий өвчнөөр өвчилжээ. Булган, Үенч, Алтай сумын нийт 315940 малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулахаас 2015.03.13-ны өдрийн 23:00 цагийн байдлаар 257668 (81.5%) малыг хамруулаад байгааг Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлэв.

р

Мөн Төв аймгийн Баян-Өнжүүл, Лүн, Увс аймгийн Зүүнговь, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд малын галзуу өвчин бүртгэгдэж, 4 мал амьтан (үхэр, нохой) өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jjjjjjj:
hamaatai daa hamaa
2015-03-16
hehehe:
maliin uvchin eruul mendiin yamand yamar pad bna aa
2015-03-16
баатар:
хүрээгээ тэлнэ гэдэг чинь голомт олон болж өвчлөл нэмэгдэж байна гэсэн үг. өөрөөр хэлвэл вакцины дархлаа төрүүлэх хугацаа болоогүй байхад халдвар тархаж байна гэсэн үг. бүр нарийн яривал вирус тээсэн малыг устгаагүй учраас халдвар тархаж байгаа нь энэ. манайд хөл хорих, хязгаарлагдмал нөхцөлд тусгаарлах, тусад нь байлгах нөхцөл байхгүй учраас халдвар авсан сүүлчийн мал өвчлөж дуустал, олдмол дархлаа суутал, мөн вакцины дархлаа эхэлтэл энэ өвчин бүртгэгдсээр байх болно. бид чинь битүү байранд байдаг фермийн цөөхөн малтай улс биш шүү дээ. энэ ч нилээд ужиграх байх даа.
2015-03-16
zooz:
hovdruu ch yavaltgui bolj bgaan bna doo
2015-03-16