Согтуугаар жолоо барихгүй байхыг анхааруулав

img

Хоёр хоногийн дараа Монгол цэргийн өдөр буюу бидний нэрлэж заншсанаар Цэргийн баяр тохионо. Энэ өдрийг баяр ёслолын хүрээнд өргөн тэмдэглэн, архи согтууруулах ундаа хэрэглэж гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдлууд бий.

ы

Иймд энэхүү өдрийг тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг хэрэглэхээс татгалзах, аль болох хэрэглэхгүй байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах оролдлого хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ы

Хэдхэн хоногийн өмнө болсон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн есөн эмэгтэй саатуулагджээ. Мөн энэ өдөр 371 зөрчил илэрсний олонх нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг байжээ.

ы

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ