Хил орчмыг гамшгаас хамгаалахад ОХУ-тай хамтарна

“Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож буй Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах асуудал эрхэлсэн сайд Владимир Андреевич Пучковтой уулзлаа. 1995 онд Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаварыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 13 удаа болж, бүс нутгийн хуралдааныг жил бүр 2-3 удаа тогтмол хийдэг уламжлал тогтсон байна.
ы
Хамгийн сүүлд 13 дахь удаагийн хуралдаан 2014 оны 10 дугаар сард Монгол улсад болсон. Энэ үеэронцгой байдал, гамшгаас хамгаалах чиглэлээр ОХУ-д улсад суралцагчдын тоог нэмэгдүүлэх, хил орчмын ой хээрийн түймрээс хамгаалах талаар манай талаас хөндөн ярьж, хойд хөршийн зүгээс ч нааштай хариу өгсөн. “Хил орчмын бүс нутагт гамшиг осол болоход бие биендээ шуурхай тусалдаг байя. Ийм тогтолцоогоо нарийн тогтооё" гэж хэлсэн байна.
ы
ОХУ-ын сайд Пучков ирэх тавдугаар сард Москвад Монгол, Оросын аврагчдын хамтарсан сургуулилт хийхэд Шадар сайдыг хүрэлцэн ирэхийг урьжээ. “Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллая. Өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрээ дараагийн түвшинд гаргах цаг болсон” гэдгийг шадар сайд У.Хүрэлсэх хариуд нь хэлсэн байна.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ