Нислэгийн удирдлагын үйлчилгээнд шинэчлэл хийгдлээ

img

Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн хоорондын тууш зайчлал 90 км байсныг багасган 30 км-ийн зайчлалд шилжүүлэх ажил өнөө өглөө 10 цагаас эхлэн амжилттай хэрэгжиж эхэллээ. ИНЕГ-аас нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд бодит ажиглалтын удирдлагыг 2012 оны 08 дугаар сараас нэвтрүүлсэн нь нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны түвшинг дээшлүүлэх, агаарын зайн багтаамж, нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ажил болсон. Түүний дараагийн алхам болох агаарын хөлөг хоорондын зайчлалыг багасгах энэ удаагийн ажил нь нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг юм.

й

Нислэгийн хөдөлгөөний удирдлагад энэхүү шинэчлэл хийгдсэнээр хөрш орнуудын нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд ашиглагдаж байсан зайчлалын зөрүүтэй байдлаас үүдэн Монгол Улсын хил дээр агаарын тээвэрлэгчдэд үүсэх хүндрэл арилж, нислэгийн удирдагчийн ажлын ачаалал буурна. Мөн Монгол Улсын агаарын зайд агаарын хөлгүүд ашигтай цаг, ашигтай өндрөөр нислэг үйлдэх боломжтой болж, нэгж хугацаанд нэвтрэн өнгөрүүлэх чадамжаас шалтгаалсан агаарын хөлгүүдийн давхцал багасна. Түүнчлэн Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийн дагуу агаарын тээвэрлэгчдэд олон улсын шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх, Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэх нислэгийн тоо нэмэгдэх таатай боломж бүрдэж байгаа юм.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үнэн баыдал:
инег-г дарга лхагвасүрэнгийн 2014 онд зтя-ын сайдтай байгуулсан дууссан байх ёстой ажил. 1000 000 0000 төгрөг захиргааны ажилд зарсан гэдэг , идэж уусан. шалгах хэрэгтэй.
2015-03-17