Үс засуулбал өлзийтэй сайн

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 17. Мягмар гариг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын 27. Ангараг гариг. Булаагч одтой, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн барилдлага Нэр өнгө. Шүтэн барилдлага Огторгуй. Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөоөг муу нөлөөтэй. Эл өдөр гэмтнийг гэсгээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр таваих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
х
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ