Өнөөдөр болох үйл явдлын тойм

Ирээдүй цогцолборын 3-р бага сургуулийн хурлын танхимд /83-р сургууль/
08:30 цагт Боловсролын яамнаас эхлүүлсэн шинэчлэсэн хөтөлбөрийн дагуу "Хүүхэд хөгжүүлэх арга туршлага солилцох" улсын анхдугаар зөвлөгөөн болно. Сэтгүүлч та бүхнийг урьж байна. Холбоо барих утас: 89213729, 70282544, 99247202
ө
УДБЭТ-ын 2 давхарт
11:00 цагт АНУ-ын ЭСЯ, ДБЭТ хамтран хэрэгжүүлж буй “Harmony of Flute and Harp” төслийн хүрээнд АНУ-ын бишгүүр хөгжимчин Жэффри Коэн, Австри улсын босоо ятгачин Тина Зердин нар Монгол улсад ирж сургалт явуулан, хамтарсан тоглолт зохион байгуулах юм. Уг тоглолт, төслийн талаарх хэвлэлийн бага хурал болох юм.
ө
Хөдөлмөрийн яамны хурлын танхимд
11:00 цагт Дэлхийн ур чадварын олимпод монголчууд анх удаа оролцох гэж буй талаар мэдээлэл өгнө. Асуух тодруулах зүйл гарвал залгаарай 91915340 б Цэцэг өргөнө12:00 цагт Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн хүрээнд Залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.
б
Батлан хамгаалах Их сургуулийн Соёлын төвд
12:00 цагт Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн босгон дээр “Монгол хурандаа” нийгэмлэгээс “Монгол хурандаа” төгсөшгүй цуврал бүтээлийн “Тэргүүн” болон “Дэд” дэвтрийг эрхлэн гаргажээ. Уг номын нээлт болно.
ө
Гадаад хэргийн яамны хурлын танхимд
09:00 цагт “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт болно.
б
Хэвлэлийн Хүрээлэнд
10:00 цагт ОХУ-ын Уралын их сургуулийн сэтгүүлзүйн факультетийн ХМ-ийн түүхийн тэнхмийн профессор Дмитрий Леонидович Стровский Оросын улс төрийн соёлын чиг хандлага, түүний хэвлэл мэдээлэлтэй холбогдох нь, хэвлэл мэдээлэл дэх улс төрчдийн дүр төрх, сэтгүүлзүйн тулгамдсан асуудлууд зэрэг сонирхолтой сэдвээр дугуй ширээний ярилцлага зохион байгуулна.
ы
Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт “Хамаг Монгол” төсөл “ДМ” нэгдэл “Гал үндэстэн” холбооноос МҮОНРТ-д дахин шаардлага хүргүүлсэн талаар мэдээлнэ.
б
“Эрдэнэ дрийлингийн” ХХК хурлын зааланд
10:00 цагт “Ус тогтвортой хөгжил” уриан дор “Дэлхийн усны өдөр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УСНЫ САЛБАРЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас: 98000003, 91995554, 99106727
СЭТГЭГДЭЛ БИЧИХ