Хаалттай "үзмэр"

img

200 гаруй жилийн настай онгоныг хаалттай "үзмэр" болгосоор байна

Бид өнгөрсөн нэгдvгээр сарын 27-нд Сонгинохайрхан дvvргийн XXV хорооны нутаг дэвсгэрээс анх занданшуулсан шарил олдсон тухай мэдээлж байсан билээ.

g

Завхан аймгийн харьяат иргэн энэхvv онгоныг худалдаалахаар интернэтэд зар тавьснаар хууль хяналтын байгууллагынхан анх мэдэж, тусгай ажиллагаа явуулан баривчилж, шарилыг Шvvхийн шинжилгээний vндэсний хvрээлэнд хvлээлгэн өгснөөс хойш өдгөө даруй хоёр сар болох гэж байна. Энэхvv онгон нь Цэвээн-Арашийн Чvлтэмжамц /ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн хувилгаан/-ы баруун гарын шавь цорж Санжжавынх болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон төдийгvй хуучин байсан ор нь онгойгоод vлдсэнийг орон нутгийн цагдаагийн байгууллагынхан баталсан. Ийнхvv хаанаас авсан, хэний онгон болох нь тодорхой болсон. Мэдээж нэгэнт олонд ил болсон учраас онгоныг судлах ажлын хэсэг байгуулсан бөгөөд vvнд Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Хууль зvйн яамныхан хамтран ажилласан.

g

Албан бус мэдээгээр бол Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн Батсайхан гэгч ажлын хэсгийг ахлан ажиллажээ. Тvvнтэй хамт Бурханч лам Г.Пvрэвбат, Шинжлэх ухааны академийн Архелогийн хvрээлэн, Тvvхийн хvрээлэн, Шvvхийн шинжилгээний vндэсний хvрээлэнгийн албаны хvмvvс байсан байна. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагынхан мөрдөн байцаах ажиллагаа vргэлжилж байгаа хэмээн тайлбарлан, мэдээлэл өгөхийг төвдөхгvй байгаа. Энэхvv онгоны талаар зөвхөн монголчууд ч биш гадаадын улс гvрнvvдээс ч анхаарал хандуулсаар байгаа билээ. Тэр ч байтугай “шинэ мэдээлэл гарвал бидэнтэй хуваалцаарай” хэмээн хvссэн нь ч бий. Харамсалтай нь онгоны тухайд өнөөг хvртэл Шvvхийн шинжилгээний vндэсний хvрээлэнд хаалттай “vзмэр” болсоор байгаа юм. Учир нь энэхvv онгоныг одоо бол Архелогийн буюу шинжлэх ухаан талаас нь бvх судалгааг хийсэн гэнэ. Тус хvрээлэнгийн зvгээс хvн судлал буюу нас, өндрийг нь тодорхойлох зэрэг ажлаа хийж гvйцэтгэсэн гэж vзэж байгаа аж. Манай архелогчдын хувьд нарийвчилсан байдлаар томмографын аппаратад оруулж судлах нөхцөл бол байхгvй. Тэр талын тоног төхөөрөмж байдаггvй. Тиймээс Шvvхийн шинжилгээний хvрээлэнгийн томмографаар харах гэж оролдоод бvтэлгvйтсэн байна. Суугаа байрлалтай учраас онгоны хөл нь тулаад байгтаагvй тухай мэргэжилтнvvд нь хэлж байсан юм.

g

Тvvнчлэн одоо энэхvv онгоныг хэн хариуцах нь ч тун тодорхойгvй байгаа аж. Уг нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас хэнд хариуцуулахаа шийдвэрлэх ёстой. Гэвч өнөөг хvртэл хэрхэхийг тогтоогvй бөгөөд хэрэг шийдвэрлэгдээгvй гэдэг vг хэлдэг юм билээ. Нэгэнт хийх ажлаа гvйцэтгэсэн учраас шинжлэх ухааны байгууллагынхан дvгнэлтээ гаргаад өгчихсөн гэнэ. Хаана, хэзээ амьдарч байсан болон хаанаас авсан нь тодорхой учраас тэдний хувьд цорж Санжжав нь 40-50 эргэм насандаа нас барсан гэдэг дvгнэлтийг өгсөн байна. Онгоныг анхнаасаа мэдэж байсан нь шашныхан. Тэд хаана, хэний онгон байгааг ерөнхийд нь мэддэг бөгөөд уламжлал, сvсэг, бишрэлээ дагаад тэр бvр зааж өгдөггvй. Тvvнчлэн олон нийтэд ил болгосонд ихээхэн дургvйлхэж байгаа юм. Монголын тал нутагт өөрийн эрхтэй болон эрхгvй занданшсан бие олон бий. Тэдгээр нь олны өмнө гарах цаг хугацаатай. Тэр vедээ л гарах жанцантай хэмээн vздэг. Тиймээс энэ удаагийн өөрийн эрхгvйгээр занданшсан цорж Санжжавын онгоныг хугацаанаас нь өмнө гаргасан бөгөөд буцаан залах талаар яригдаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл онгоныг шашныхан болон орон нутгийнхан хэрхэн залахаа шийдвэрлэхээр болоод байгаа бололтой. Бурханч лам Г.Пvрэвбатын хэлснээр Гэсэр ламын ойрын шавь.Одоогоос 200-гаад жилийн өмнөх хvн. Битvv хар хууз сахалтай, 70 орчим настайдаа таалал хураасан болов уу гэмээр тэмдэгтэй. Өндөр монхордуу хамартай. 180 см орчим өндөр биетэй хvн байсан юм билээ. Цорж гэдэг нь номын богд, орон хийдийг даасан том лам мяндаг тушаалтан гэнэ. Өөрийн биеийг өнөөг хvртэл хадгалагдах хэмжээнд занданшсан байгаа нь цорж Санжжав тодорхой хэмжээгээр бясалгалын шидийг олсон номтой хvн хэмээгдэж байна.

f

Гэтэл өдгөө нийслэлд паартай байшинд энгийн байдлаар хадгалагдсан хэвээр байна. Хариуцах эзэнгvй болчихоод байгаа учраас ингэхээс ч аргагvй. Магадгvй цагдаагийн байгууллага хэргийг нэг тийш шийдвэрлэвэл асуудалд хандах хандлага нь арай өөр болох байх. Угаас Очирхайрхан ууланд орших багш, шавь хоёрт нутгийн иргэд болон сvсэгтнvvд эртнээс сvсэглэсээр ирсэн ажээ. Уулын бэлээс орой хvртэл машинаар явахад нэлээд бэрх замтай бөгөөд ихэнхдээ алхаж очдог. Тэнд очсон хvмvvс ажил, vйл, ахуй амьдралаа даатгадаг тухай нутгийнхан нь хуучилдаг. Харин одоо бол сvсэгтэн олон Шvvхийн шинжилгээний vндэсний хvрээлэнгийн даргын арын өрөөгөөр сэм эргэлдэх болжээ. Нэгэнт ил гаргачихсан, барьж vзэж ч болохоор шахам байхад тийн хошуурахаас аргагvй биз. Даргын арын өрөөнд орвол метр орчим өндөртэй дөрвөлжин зvйл дээр онгоныг байршуулсан байх бөгөөд шар дурдангаар ороож, өвөр дээр нь цэнхэр хадаг тавьсан байна лээ. Тvvнчлэн хажууханд нь тvшлэгтэй сандал тавьж, тvvн дээр нь нэлээд олон өнгийн хадгийг дээр, дээрээс нь өрж, өмнө нь арц, хvж уугиулан орхисон байх юм билээ. Тэгэхээр очсон хvмvvс тvvнд мөргөж, зан vйл vйлдэн, хадаг залдаг нь тодорхой байгаа юм. Гэхдээ шашныханы тайлбарлаж буйгаар энэхvv онгон нь одоо бол сэвтсэн гэнэ. Байх ёстой газраас нь зvй бусаар авч ирсэн нь онгон дагшин байдлыг нь алдагдуулдаг.

h

Тиймээс буцаан залсан хойно нь сvсэглэн залбирч бол болно. Тvvнээс одоо хулгайгаар очиж улам бvр хилэгнvvлэх хэрэггvй л болов уу хэмээж байлаа. Уг нь албан бус эх сурвалжийн хэлснээр энэ сарын 15-нд буюу өнгөрсөн ням гарагт хуучин байсан Очирхайрхан ууланд буцаан зална хэмээж байгаад больжээ. Учир нь сумандаа суварга босгож, ёс төртэйгөөр залах тухай яриа гарч, тендер зарлаад байгаа гэнэ. Энэ талаар Архангай аймгийн Цахир сумын Засаг дарга Д.Галбаатартай утсаар холбогдон тодруулахад “Буцаан зална. Гэхдээ хэрэг нь шийдэгдээгvй учраас хугацаа нь тодорхойгvй байна. Очирхайрхан ууландаа эргvvлэн оршоох байх. Тvvнээс суварга босгох талаар яригдаагvй” хэмээсэн юм. Юутай ч бид тvvх, архелогийн эртний олбортой байлаа ч тvvнийгээ судлах боломжгvй, шашны олдворууд байсан ч зөв журмаар нь шvтэж чаддаггvй хvмvvс гэдгээ энэ удаа харуулав бололтой.

fg

Ийнхvv 200-гаад жилийн өмнө амьдарч, ард олны тусын тулд өөрийн эрхгvйгээр занданшсан нэгэн бие өдгөө Шvvхийн шинжилгээний vндэсний хvрээлэнд байсаар байна.

g

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
humuus nuutsaar orj gar hurdeg suragtai bsn unenl yum bnadaa
2015-03-17