“Итгэлийн аян” үргэлжилж байна

img

Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Итгэлийн аян”-ыг 2 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 55 хоногийн хугацаанд зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аян нь нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, шимтгэл төлөгч ажил олгогдоо дэмжих, нийгмийн даатгалын сангийн авлагыг бууруулах зорилгоор Ажил олгогчоо дэмжих зорилготой юм.

ө

Энэхүү ажлын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол төлж буй ажил олгогч, хуримтлагдсан шимтгэлийн өрөө гучаас дээш хувиар барагдуулсан аж ахуйн нэгжүүд болон нийгмийн даатгалын байгууллагаас дансыг нь хааж, шүүхэд шилжүүлэхээр бэлтгэсэн ажил олгогчидтой “Итгэлийн гэрээ” байгуулан ажиллаж байна. Энэ сарын 5-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 201, орон нутгийн 53, нийт 254 аж ахуйн нэгжийн дансыг нээсний үр дүнд нийтдээ 6 тэрбум 279 сая 330 мянган төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна. Дээрх мөнгөн дүнгийн 5.6 тэрбумыг нийслэлийн ажил олгогчид, 0.6 тэрбумыг орон нутгийн аж ахуйн нэгжүүд бүрдүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
aj ahuinuud ene olon shitgel tatvaruudad sohorch bna daa
2015-03-17