Хэт даврагчийн толгойг 50 саяар үнэлэв

Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жоннатхан ард түмнээ хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн эсрэг нэгдэхийг уриалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекаугийг толгойг 50 сая ам.доллароор үнэлж, “Нигер хэт даврагчдаас салах цаг нь ирлээ. Бүгдээрээ нийтийн хүчээр “Боко Харам” бүлэглэлийг устгаж, эх орноо урвагчдаас хамгаалцгаая. Нигерийн хойч үеийг айдаст автуулж, эх газар шороонд минь хүчирхийлэл үйлдэж буй хэт даврагчдыг устгах ажилд ард түмэн минь нэгдэж, эх орноо хамгаалах ёстой” гэж хэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ