Христийн сүмийг сүйтгэжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Мосул хотноо байрлах Иракийн хамгийн том Христийн сүмд халдаж, бүх зүйлийг эвдэлж, шатаасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид сүмийн барилгын ойролцоо дараалласан халдлага зохион байгуулж, сүмийн ажилчдыг нь барьцаалжээ. Тэд сүмийн бүх тавилга, ном, судар, хөшөөг нь шатааж, “Иракийн бүх хүн исламын шашин шүтэх болно. Харийн шашин шүтсэн бүхэн үхэх болно” гэж мэдэгдсэн байна. Мөн сүмийн оройд байрлах загалмайг буулгаж, “Халифын улс”-ын далбааг мандуулсан аж.




Хэт даврагчид энэ сарын эхээр 1000 гаруй жилийн настай номын сан, музейд халдаж, түүхийн дурсгалт бүтээлүүдийг шатаасан юм. Тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади энэ сарыг “Өнгөрсөн түүхийг устгах болон Иракийн шинэ түүх эхлэх цаг” хэмээн тодорхойлсон билээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

христчин монгол:
бурхан минь, учраа мэдэхгvй мунхаглаж тэдийг уучлаарай!
2015-03-18