Ж.Амарсанаа элэг судлалын эрдэмтдийн хурлыг удирджээ

img

Ази, номхон далайн орнуудын элэг судлаачид Туркийн Истанбул хотноо чуулж нэн тулгамдсан асуудлаар хуралдлаа. Энэхүү хуралд манай улсаас Эрүүл мэндийн дэд сайд асан, НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа болон профессор О.Баатархүү нар оролцсон байна. Хуралдаанд Ж.Амарсанаа “Элэгний хатуурал ба түүний хүндрэл” сэдвээр хурал даргалж, удирдсан бол О.Баатархүү илтгэл тавьжээ.

Олон улсын түвшинд зохион байгуулагдсан уг хурал нь элэгний В, С вирус, элэгний хатуурал, хавдар, оношилгоо эмчилгээний дэвшил гэсэн үндсэн сэдвүүдийн дор явагдсан байна. Түүнчлэн хуралдаанд оролцсон дэлхийн улс орнуудын эрдэмтэн судлаачид С вирусыг 90 хувь бууруулах боломж байгааг ярилцсан ажээ. Ингэснээр чимээгүй тахал гэгддэг элэгний өвчлөлийг бууруулахад ихээхэн ахиц гарна гэдэгт эрдэмтэд санал нэгдсэн байна.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
мундаг залуу шүү
2015-03-17
gerel:
saihan baina manaihan
2015-03-17