Аврах ажиллагааг зогсооно

Индонезийн агаарын тээврийн “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Ява тэнгист осолдсон билээ. Ослын улмаас 155 зорчигч болон багийн долоон гишүүн бүгд амиа алдсан юм. Аврагчид Ява тэнгисээс нийтдээ 84 хүний цогцсыг гаргаж авч, гэр бүлд нь хүлээлгэн өгсөн билээ. Өчигдөр “Air Asia” компанийн гүйцэтгэх захирал Тони Фернандес “ВВС” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Тун удахгүй “Airbus A320-200”-ийн хайх, аврах ажиллагаа дуусна. Бидний тооцоолсноор 4-5 хоногийн дараа дуусах байх. Уснаас онгоцны ихэнх хэсгийг гаргаж авсан ч онгоцтой хамт осолдсон зарим зорчигчийн цогцос өнөөдрийг хүртэл олдохгүй байна. Аврагчид бүхий л чадлаараа ажилласан гэдгийг олон нийт батлах болно” гэж хэлжээ.
1
“Airbus A320-200”-ийн осолдсон шалтгаан нь одоо хүртэл тодорхойгүй байна. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар цаг агаарын таагүй байдалтай холбон тайлбарлаж буй юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ