Хувийнхан “Буянт-Ухаа-2”-т байр авах боломжтой

“Буянт-Ухаа-1” хороолол єнгєрсєн жил ашиглалтад орсон бєгєєд ихэнхдээ тєрийн албан хаагч, хєгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан гээд зорилтот бvлгийн иргэдийг оруулсан. Харин “Буянт-Ухаа-2” хороололд хувийн хэвшилд ажиллагсадыг тvлхvv хамруулахаар тєлєвлєж байгаа аж. Тєрєєс цалинждаггvй атлаа єрх гэрээрээ vйлдвэрлэл vйлчилгээ эрхэлж тогтмол орлого олж буй иргэдийн хувьд “Буянт-Ухаа-2” хороололд орон сууц худалдан авах боломж илvv нээлттэй байх бололтой. Учир нь хувийн хэвшлийнхнийг “Буянт-Ухаа-2” хороололд орон сууц худалдан авах боломжоор хангах санал дэмжлэг авсан гэж эх сурвалж хэллээ. “Буянт-Ухаа-2” хорооллын vнэ “Буянт-Ухаа-1” хороололтой ижил байх уу гэж иргэд сонирхдог. “Буянт-Ухаа-1” хорооллын адил м.кв-ыг нь 980.000 тєгрєгєєр барьж єгч байгаа ч захиалагч тал шугам сvлжээний ажлыг зээл авч шийдвэл vнэ бага зэрэг нэмэгдэхээс аргагvй байдалтай байгаа гэнэ. Гэхдээ хороолол баригдаж дууссаны дараа vнийг тогтоож, захиалга авах журмыг боловсруулан гаргах ажээ. 2014 оны зургадугаар сараас эхэлсэн нэгдvгээр ээлжийн 2592 айлын орон сууцны барилгын ажил 50 орчим хувьтай байгаа юм байна. Єнгєрсєн оны арванхоёрдугаар сард эхний ээлжийн 1400 айлын орон сууцыг ашиглалтанд оруулах боломжтой байсан ч халаалт, цэвэр бохир ус, гадна инженерийн шугам сvлжээний асуудлаас болж хойшилсон. Хэдийгээр эхний ээлжийн орон сууцнууд тєлєвлєсєн хугацаанд ашиглалтанд орж амжаагvй ч гэрээт хугацаа буюу 2015 оны аравдугаар сарын 31-нээс ємнє 2592 айлын орон сууцыг хvлээлгэн єгєх боломжтой гэнэ.
h
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ