"Байлдагчийн халаасанд генералын мөрдэстэй"

img

Монгол Цэргийн өдөр Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн дүрэмт хувцасны “Байлдагчийн халаасанд генералын мөрдэс" сэдэвт үзэсгэлэнг дэлгэж байна. Монгол цэргийн музейд дэлгэгдэж буй энэхүү үзэсгэлэн нь Монгол ардын журамт цэрэг, Монгол Ардын хувьсгалт цэрэг, Ардын цэрэг, Монгол Ардын Арми, Зэвсэгт хүчин хэмээн нэрлэгдсэн бүхий л үе үеийн байлдагч, сурагч, сонсогч, ахлагч, офицер, генералуудын ёслолын, албаны, хээрийн, тусгай зориулалтын дүрэмт хувцас, цол тэмдгийн өөрчлөлт, шинэчлэлтийн түүхийг дэлгэжээ.

ы

Мөн Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1936, 1944, 1950, 1963, 1978, 1991, 1998 оны үе үеийн дүрэмт хувцасны загварууд болон Маршал Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, хурандаа генерал Ж.Ёндон БНМАУ-ын Ш.Гонгор зэрэг цэргийн алдартнуудын өмсөж байсан цэргийн дүрэмт хувцаснуудыг эндээс тольдож болох нь ээ.

“Байлдагчийн хал“Байлдагчийн халаасанд генералын мөрдэс"аасанд генералын мөрдэс"ы

“Байлдагчийн халаасанд генералын мөрдэс" үзэсгэлэнд БХТА-ын сан хөмрөгөөс түүхэн баримт бичгүүд, Зэвсэгт хүчний 310, 032, 084-р ангиуд, Бөртэ цэргийн оёдлын үйлдвэр, Тэмүүжин өрлөг сургуулийн сурагчийн дүрэмт хувцас зэрэг 30 гаруй иж бүрэн дүрэмт хувцасны төрөл, төрийн болон цэргийн одон медалиуд зэрэг 150 гаруй эд өлгийн зүйлийг гаргасан байна.

ы

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ