Харри армиас халагдана

img

Их Британийн ханхүү Харри ирэх зургадугаар сард армиас халагдахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Британийн армид 2005 оны зургадугаар сард элсч, хоёр удаа Афганистанд цэргийн ажиллагаанд оролцож байсан юм. Мөн “APACH” нисдэг тэрэгний нисгэгчээр ажиллаж, 10 гаруй удаа дайны бүсэд тусламж хүргэж, аврах ажиллагаанд биечлэн оролцож байжээ.

.

Харри “Армиа орхих шийдвэрийг нэгхэн өдрийн дотор гаргаагүй. Би их удаан бодсон. Миний амьдралыг хурцалж, гал шиг дүрэлзүүлсэн армиа хэзээ ч мартаж, ой ухаанаасаа арчихгүй гэдгээ амлаж байна. Би цаашдын үйл хэрэг, улсынхаа ажилд ханхүүгийн хувиар оролцохыг хүсч буй” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
manaixan bol xuuxedee tseregees multlax gej yaj uxdeg bilee.unxeer mundag ymaa
2015-03-17
зочин:
мундаг эр. жинхэнэ язгууртан
2015-03-17