Ц.Оюундарийг огцруулах шаардлага хүргүүлжээ

"Хамаг Монгол" төсөл, "ДМ" нэгдэл, "Гал үндэстэн" холбооны гишүүд өнөөдөр МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарийг огцруулахаар шаардлага хүргүүлсэн талаараа мэдэгдлээ. Тэд Ц.Оюундарь захиралыг огцруулах шаардлага хүргүүлж буйгаа дөрвөн үндэслэлээр тайлбарласан. Тэдний хэлснээр МҮОНРТ-ийн захиралын үүргийг нам бус хүн гүйцэтгэнэ гэсэн заалтыг уг томилгоо зөрчсөн аж. Мөн ДМ- нэгдлийн УЗ-ийн гишүүн Г.Одгэрэл “МҮОНТВ олон нийтийн биш эрх мэдэлтний төлөө үйлчилж байна. Тус телевизийг удирдаж байгаа Ц.Оюундарь АН-ын өндөр албан тушаалыг хашиж байсан. Одоо ч намынхаа төлөө тууштай ажиллаж байгаа нь МҮОНТВ хараат бус байх нөхцлийг бүрдүүлж өгөхгүй байна. Ц.Оюундарийг ерөнхий захирлаар томилох сонгон шалгаруулалт шударга явагдаагүй" гэж ярьсан.
"Хамаг Монгол" төсөл, "ДМ" нэгдэл, "Гал үндэстэн" холбооны гишүүд энэ сарын 11-ний өдөр өнөөдрийн нийгэмд үүсээд буй маргаантай олон асуудал, олон нийтийн бухимдлыг төрүүлж буй эрх баригчдын зүй бус үйл ажиллагааг тодруулж, үүнд хариулт авахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын нийт гишүүнийг "Төр буруутай юу Түмэн олон буруутай юу" төр, түмний халз мэтгэлцээнд дуудсан.
ы
Уг халз мэтгэлцээнийг олон нийтэд мэдээ, мэдээлэл дамжуулах үүрэгтэй МҮОНРТ-ээр 11-ний өдрийн оройн 21:00-23:00 цагийн хооронд шууд дамжуулах байсан ч халз мэтгэлцээнд оролцох талуудын ирц хангалтгүй байснаас шууд нэвтрүүлэг цуцлагдсан билээ. Харин тэд ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг халз мэтгэлцээнд дуудаж, ард түмний асуултад хариулт өгөхийг хүссэн гэдгээ ч мэдээллээ.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ