Израйльд парламентын сонгууль явагдаж байна

img

Израйль улсад парламентын сонгууль явагдаж буй тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Биньямин Нетаньяху парламентаа тарааж, дахин сонгууль зарласан юм. Иргэд ямар ч нам, эвсэл ялалт байгуулсан ч орон сууц, өргөн хэрэглээний бараа, нефть, гаазны үнийг өсөлтийг тогтворжуулж, иргэдийгээ хамгаалсан шийдвэр гаргадаг парламенттай байхыг хүсч буй юм.

1

Тус улсын гол хүчин гэгддэг Ерөнхий сайдын тэргүүлдэг “Лудик” нам сонгуульд ялалт байгуулвал иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхээс гадна, Палестинтай энхийн хэлэлцээр хийж, Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудалд анхаарлаа хандуулахаа мөрийн хөтөлбөртөө дурьджээ. Сөрөг хүчин “Сионист” нам дээрх мөрийн хөтөлбөрийн хэрэгжүүлж, ажил хэрэг болгоход хамгийн багадаа 10 жилийг зарцуулах болно гэж эх баригчдыг шүүмжилсэн байна. Сонгуулийн өмнө явуулсан хоёр ч удаагийн нээлттэй санал асуулгаар иргэдийн 50-аас дээш хувь нь “Лудик” намыг сонгожээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ