Вин Дизель хүүгээ танилцуулав

Жүжигчин Вин Дизелийн эхнэр Палома Жименз өнгөрсөн амралтын өдөр амаржиж, хүүтэй болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дизель өөрийн фэйсбүүк болон инстаграмдаа хүүхэдтэйгээ авахуулсан зургаа байршуулаад “Миний баатар. Үзэсгэлэнт эхнэртээ баярлалаа. Миний төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа. 47 насандаа дахин аав болох сайхан байна” гэж бичжээ. Мөн твиттертээ “Хүү минь сая л унтлаа. Ямар их уйлав аа” гэж жиргэсэн байна.
1
Хосууд зургаан настай Ханиа болон дөрвөн настай Уинсет гэх охин, хүүтэй билээ. Жүжигчин эр өнгөрсөн сарын эхээр шинээр мэндлэх хүүхдээ “Галзуу хурд” киноны од Пол Уолкерийн нэрийг өгнө хэмээн мэдэгдсэн билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ