Ханхүүтэй суухыг дүүдээ зөвлөж байжээ

img

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямийн гэргий, гүнж Кейт Мидллтон дүүгээ ханхүү Харритай суухыг зөвлөж байжээ. Энэ тухай гүнжийн төрсөн дүү Пиппа Мидллтон “UK” телевизийн өглөөний нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Эгч минь багын мөрөөдлөө биелүүлж, ханхүүтэй суусан. Мөн хөөрхөн хүүтэй болсон. Нэг зүйлийг хэлэхэд эгч минь хуримаа хийхээсээ өмнө намайг ханхүү Харритай танилцуулахыг хүсдэг байсан. Намайг ч гэсэн гүнж болоосой гэж хүсдэг байсан байх” гэж хэлжээ.

1

Сэтгүүлч түүнээс “Та яагаад эгчийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд томоохон алхам хийгээгүй юм бэ” гэж асуухад “Яагаад ханхүү Харритай холбоо тогтоогоогүй вэ гэж үү. Энэ асуултад хариулвал өөрийгөө өндөрт өргөсөнд тооцогдох байх. Амаа жимийлээ” гэж хариулжээ. Уильям, Кейт нар хуримаа хийсний дараа олон нийт Харри, Пиппа нарыг болзохыг зөвлөж байсан удаатай. Пиппа өнгөрсөн оноос бизнесмэн Нико Жексонтой болзох болсон юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ