“Эрүүл агаар, цас уул” өдөрлөг болжээ

Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын “Эрүүл агаар, цас уул” сэдэвт өдөрлөг “Хар усан тохой”-д зохион байгуулагджээ. Өдөрлөгийн олс таталтын тэмцээнд Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дэд хурандаа Б.Баттулга ахлагчтай баг тэргүүлсэн бол Цасны сумо бөхийн тэмцээнд Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Баттөмөр түрүүлжээ.
ы
Харин морин барилдааны тэмцээнд Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Дарханбаяр, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Ганзориг нар тэргүүн байр, Оньсого тааврын тэмцээнд Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Золжаргал ахлагчтай баг тэргүүн байр эзэлж тус тус өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ