Улаанбаатарт 1 хэм хүйтэн

img

Өнөөдөр Алтайн уулархаг нутаг болон говь тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.

f

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 7-12 хэм, Хүрэн балчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 хэм хүйтэн, Говийн бүс нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

б

Улаанбаатарт үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 0-2 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ