Өнөөдөр болох үйл явдлын тойм

Гадаад хэргийн яамны хурлын танхимд
09:00 цагт “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт үргэлжилнэ. Утас: 88080619
ө
Чингис зочид буудлын Хурлын танхимд
09:00 цагт "Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн" болно. Утас: 98114640, 88188018
ө
МХЕГ-ын хурлын танхимд
11:00 цагт Хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж буй "Хяналтын хуудас"-ны ач холбогдлыг сурталчлах, МХЕГ, МҮХАҮТ, МАОЭНХ Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа болно. Утас: 91989890
б
ШШГЕГ-т
11:00 цагт Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг тохиолдуулан ШШГЕГ-аас алба хаагчдад цэргийн цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.
бы
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Монгол эрдэмтдийн үндэсний зөвлөл, "дэлхийн Монгол Ногоон нэгдэл" ТББ, "Босоо Хөх Монгол" ТББ-уудаас "Ураны хайгуул, олборлолт, түүний үр дагварын талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал болно. Утас: 70000002
б
"Интерном" номын дэлгүүрт
12:00 цагт Монсудар хэвлэлийн газраас албан ёсоор орчуулан уншигчдын хүртээл болгож Сэр Алекс Фергусон “Миний намтар”, “Спорт ном” номуудын нээлт болно.
б
Одон орон, геофизикийн хүрээлэнд
14:00 цагт Монгол хүн сансарт ниссэний 34 жилийн ой, Задгай сансарт хүн анх гарсаны 50 жилийн ой, Союз-Аполлон хамтарсан хөтөлбөрийн 40 жилийн ойг тохиолдуулан зохиогдох ажлуудын талаар мэдээлэл өгөх Хэвлэлийн бага хурал болно. Утас:: 77110292, 99107528
СЭТГЭГДЭЛ БИЧИХ