Төрийн албанд ороогvйн горыг амсах нь

img

Хувийн хэвшилд ажиллагсад сvvлийн vед “гологдсон хvvхэн” гэдэг шиг хvний тооноос хасагдах нь ээ. Уг нь Монгол Улсын vндсэн хуулийн хоёрдугаар бvлгийн 14.2-т “Хvнийг vндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хvйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шvтлэг, vзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж vл болно. Хvн бvр эрх зvйн этгээд байна.” гээд дурайтал заагаад өгчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл ямар ч тохиолдолд ялгаварлан гадуурхаж болохгvй гээд хуульдаа заагаад өгсөн атал яаж ийгээл тэднийг гадуурхаад байгаа нь хачин.

g

Тэгсэн одоо бvр улайм цайм Vндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж, НИТХ-аас шийдвэр гаргахыг харлаа. Тэр нь “Улаанбаатар орон сууц сан”-гаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг vзvvлэхэд баримтлах журам”. Ингэхдээ “Улаанбаатар орон сууц сан”-гаас нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад худалдан авах орон сууцных нь зээлийн урьдчилгаа төлбөрийн 50 хvртэлх хувийн дэмжлэг vзvvлэх. Журамд заасны дагуу нийслэлийн харьяа төрийн байгууллагад гурваас доошгvй жил ажиллаж байгаа, цаашид тогтвор суурьшилтай ажиллах, худалдан авах орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийн 50 хувийг төлж барагдуулах чадвартай, ажил олгогчоос тухайн төрийн албан хаагчид орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг олгуулахаар шийдвэрлэсэн байх, урьдчилгаа төлбөр дутагдалтай боловч харилцагч банк, санхvvгийн байгууллагын зээл олгох бусад шалгуур vзvvлэлтvvдийг хангасан байх шаардлагатай гэх зэргээр зааж өгсөн байна. Vvнийг харсан төрийн албан хаагч нар “ямар гоё юм бэ, ашгvй байртай болох нь”, “хашаа байшингаа заръя” гэх зэргээр баярлаж байгаа бол хувийн хэвшилд ажиллагсад “аль дээрээс л төрийн байгууллагад шургалдаг байж” хэмээн амаа барьж суугаа. Vнэн хэрэгтээ хувийн хэвшлийнхнээс татвар, татаас авахдаа “баялаг бvтээгчид” гэх сvржин нэр зvvж онгироочихоод бусад vед эрхийг нь зөрчиж байдгаа больчихмоор юм.

h

Мэдээж энэ удаагийн шийдвэр ард иргэдийг ялгаварлан гадуурхсан анхны алхам биш л дээ. Өмнө нь цалин нэмэхээр болоход төрийн албан хаагчид гэж тусгайлан заана, тэтгэвэр тэтгэмж гэхээр мөн л нэг удаагийн буцалтгvй тусламжийг багш, цэрэг, цагдаагийн байгууллагынханыг тэтгэвэрт гарахад нь өчнөөн сая төгрөг олгоно, зарим байгууллага нь 13 дахь сарын цалин гэж хvртээнэ гэх зэргээр байнга алагчилж vзсээр ирсэн. Хувийн хэвшилд ажилладаг гэхээр л бvгд байр, орон сууцтай, машин болон цалингийн зээлгvй, баян тарган хvмvvс байдаг юм биш. Бусадтай л адил амьдрахын тулд хийж буй ажлаа чанартайхан хийгээд тvvндээ тохирсон цалин хөлсөө аваад явж байдаг. Төрийн байгууллагад ажилладаг “тусгай” хvмvvстэй яг адилхан хvн. Харин ч тэднийг бодвол цалингаа нэмvvлнэ гэж гоншигнодоггvй, ажил хаяна гэж айлгадаггvй, жагсаж, цуглана хэмээн сvрийг далайлгадаггvй. Өмнөх ажлаа л хийж байдаг, vнэндээ завгvй хvмvvс. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Vндэсний статистикийн газар Монгол Улсын хэмжээнд нэг сая 148 мянган хvн ажил хөдөлмөр идэвхтэй эрхэлдэг. Тэдгээрийн 180 гаруй мянга нь төрийн албан хаагч гэсэн тоо гаргасан байна. Тэгэхээр төр 968 мянган ажилтныг гадуурхаж байна гэсэн vг.

h

Төрийн албаныхан “хувийн байгуулагад ажиллагсад гоё юм аа. Байр, машинаар шаг­нуулдаг, гадаад, дотоодод амардаг.” хэмээн атаархаж буй мэт vгсийг чулууддаг хэрнээ өөрсдөө бол хэзээ ч хувийн компанид ажилд орохгvй. Тэгээд ч тэр хэмжээгээр ажилтнаа урамшуулдаг компани монголд хэд байдаг бол гэдгийг бас бодох л хэрэгтэй. Хэдий ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, ажлын бvтээмжийг нь дээшлvvлэхийг хvсээд ч чаддаггvй аж ахуйн нэгж Монголд маш их байдаг нь нууц биш. Тэр байтугай ажилчдынхаа нийгмийн даатгалыг ч төлдөггvй байгууллага хэдэн мянгаараа бий. Өнөөгийн нийгэмд өндөр цалин олгож, урамшуулал, бэлэг өгөхдөө ч “том” загнадаг компани тун цөөн. Тэдний хувьд олсныхоо хэрээр цацаж, боловсон хvчнийхээ бодлогыг тодорхойлж, vнэлж чаддагтаа, тийн загнаж буй хэрэг. Харин vйл ажиллагаагаа жигдрvvлэх гэж өөрсдийн мөнчгөрөөрөө зvтгэж яваа дундаж аж ахуйн нэгжvvдийн ажилтнууд хэрхэх болж байна вэ. 2014 оны сvvлээр Монгол Улсын дундаж цалин 758 мянган төгрөг гэдэг статистикийн судалгаа бий. Гэтэл 1-9 ажиллагсадтай 90 мянган аж ахуйн нэгж, байгууллагын дундаж цалин 500 мянган төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, улсын дунджаас дээрх 90 мянган аж ахуйн нэгж, байгууллагын цалингийн хэмжээ даруй 43 хувийн хол зөрvvтэй байгаа юм. Ийм байхад төр хувийн хэвшлийг ялгах байтугай хувийн хэвшлийг ч дотор нь ялгахад буруутахгvй байлтай. Эсвэл бvр “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгvй” гэдэг шиг хэн нэгнийг ялгаварлахгvйгээр аливаа шийдвэрийг гаргах хэрэгтэй баймаар. Хөөрхий ад vзэгдээд байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид ажиллагсад нь төрд төлөх ёстой татваруудаа төлөөд ч ашиг шимийг нь хvртэж чадахгvй, бурхны оронд заларчихдаг тодохиолдол бишгvй бий. Зарим нь нийгмийн даатгалаа төлж байгаад нь баярлана гээч.

h

Тэр нь ядахдаа л цалингийн зээл авах баталгаа болж хувирах юм даа. Тvvнээс биш орон сууц байтугай хашаа, байшин бvр цаашлаад автомашины зээл авъя гэхнээ төрийн албаныхантай л адил төлөх ёстой урьдчилгаа мөнгөө өгч чадахгvй юм чинь. Тийм байтал төр иргэнээ ингэж алагчилж байна. Эсвэл өрх бvрээс хэн нэгнийг нь төрийн албанд заавал авч ажиллуулдаг журам бас гаргачих хэрэгтэй. Уг нь хувийн хэвшлийнхний буянаар төр өдий зэрэгтэй байгаа гэдгээ мэддэг л баймаар. Элдэв янзын татьар, татаасны ачаар төсвийн орлогоо бvрдvvлж байгаа атал тэнд нь ажиллагсадыг гоочилж байгаа нь яав ч зөв алхам биш гэлтэй. Vvрэхийг нь хувийн хэвшлийнхэн, аахилахыг нь төрийн байгууллагынхан гvйцэтгэж ирсэн гэвэл хилсдэхгvй л болов уу. Гэтэл “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр улсад олон жил татвараа төлсөөр ирсэн аж ахуйн нэгжvvддээ хэтэрхий ширvvлж байгаа нь тун тоогvй арга гэхээс яах вэ. Нэгэнт төрд ажилласан хvн л илvv эрх, ямба эдлэх юм бол бvгдээрээ төрийн албанд орж, бvтцийг нь бvр данхайлгадаг ч юм билvv.

f

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

buyanaa:
mash zuv sedev hundsun bna.. buur zagatansan gazar maajih shig l bolloo..irgen bi huviin hevshild ajllaad 8 jil bolj bna 7 hongiin 6 udur ger buldeech zav gargaj chadahguigeer zutgej bna. arai gej ajliin neg udur chuluu avch gaduur ajil huutsulduh bolhoor nuguu turiin alban haagchidiin hund surtaltanguud yamarch baiguulaga deer orson yarvaachaad hudluhgui de. busdiin adil niigmiin daatgaliin shimtgel buyu turiin tataasand jild 960.0 tug ugdug geed bodhoor 8 jil ajillahdaa 7.680.0 tug ugjee.. huviin hevshiliin bid ene turiin danhar buttsiig chine sanhuujuuldeg gedgiig muu malnuud oilgoh boloogui yu. biden luu handsan joohonch gesen taatai nuhtsuluud gargaach muu novshnuudaa....
2015-03-18
huviin hevshliin ajiltan:
үнэн зөв нийтлэл болжээ.
2015-03-18
баабар ингэж өгүүлэв:
баабар ингэж өгүүлэв.
2015-03-18
намдаа бол биш.адилхан. :
*ан авгайг хvний эрхийн тєлєє тэм­цэгчээр єргємж­лєєд хоёр єрєє бай­­раар шагнажээ. шагнал нь тєрєєс биш, олон нийтийн байгуул­лагаас, магадгvй хувь хv­нээс. нямдорж боогоод vхчихэв. жагсаал хийж шоу­даж байгаад байртай боллоо л гэнэ, ийм замбараагvй явдал дахиж гаргахгvй л гэнэ. *ангийнхыг 25 дугаар сувгаар vзvvлэв. нямдор­жийн vеийн тэр эмэгтэй айлын хашаанд єєрснєє барьсан ганц єрєє шавар тагзанд суудаг юм байна. амьдрал нь чааваас, ядуу юмаа. нямдор­жийг сонгуульд яллаа гэж найз нар нь жип, зуслангийн гурван давхар байраар шагнасан гэж єєрєє ярилцлага єгч байсан. єнєє зуслангийн байрыг нь янзлах гэж байгаад хєєрхий нэг *ангийн єрєєсєн ядуу хvн дээвэр дээрээс нь унаад vхчихэж билээ. угаасаа орон сууцтай хотын хvн тэрээр гэртээ шахцалдаад байна гэсээр гаалиас долоон єрєє байр авлигаар авч шанд нь тэндхийн хууль бус ажил­лагааг нvд анин єнгєрєєж байлаа. vнэндээ *ан жаг­саал хийж шанд нь байртай болсон ч бай энэ бол хулгай биш шvv дээ. нямдорж бол тєрийн нэр барьж шамшиг­дуулдаг манай єнєєгийн ердийн нэг хулгайчийн хэв шинжит дvр мєнєєс мєн. тэр бу*ас илvv хулгайлаагvй гэхэд дутуу хулгайлаагvй. 2002 онд монголбанк, “ub палас”-ын баруун талд хэдэн байр барьж ашиглалтад єгєн ажилчдаа оруулжээ. тэдэн дотор уих-ын гишvvн таван хулгайч тус бvр 4-5 єрєє байр авсан юм. бvгд хотын уугуул иргэд. хэн нь ч тэнд тоож ороогvй, шууд зарж орхисон. тус бvр 50-60 сая тєгрєг унагав. хамгийн гол нь алтны 10 хувийн онцгой татварыг vгvй хийх хуулийг дэмжсэний шагналд тэдэнд энэ “бэлэг” ногдож билээ. харин алтны татварыг хvчингvй болгосон 2002 оны арванхоёрдугаар сарын 28-ны энэ єєрчлєлтєєр монгол улс єнєєгийн байд­лаар дор хаяхад 100 сая доллараа алдсан юм. хууль зvйн сайд хийж байсан тvvний хувьд *ангийн хоёр єрєє байр энэ vйлдэлтэй харьцуу­лахад гэмт хэрэг биш байх нь ээ дээ? ханнс зайдлын сангаас зєвлєлгєє єгч нэлээд хэдэн жил ажилласны хvчинд мон­гол улсын эрvvгийн ба иргэ­ний хуулийн тєсєл 1998 онд бэлэн болсон юм. сан мєн­гийг нь гаргаж зєвлєсєн боло­хоос vнэндээ хуулийн прак­тикт олон жилээ єнгєрєє­сєн туршлагатай хvмvvс vvнийг хийсэн билээ. харин ням­дорж vvнийг єєлсєєр уих-аар батлуулаагvй. єєрєє сайд болуутаа шинээр хууль зо­хиох юм болов. гэвч ний нуугvй хэлэхэд хvн баривчил­бал гэрчээр тэдэн хvн байлцуулдаг юм гэх маягийн протокол гадарла­хаас цааш­гvй тэрээр яаж хууль хийх билээ. ингээд англиар ярихаар нь ам ангайн шvтдэг єєрийнх нь орлогч болох олон улсын харил­цааны сургууль тєгссєн мєнх-оргил гэгчид энэ нэр тєр олохуйц ажлыг даалгажээ. цаадах нь мєн л єєртэй нь адил “айм хангри… он мани” гэж ярьдаг нvдний шилтэй, vнэтэй зангиатай, гуч арай хvрээгvй хэдэн залуус цуглуулав. нямдорж vе vе єрєєгєєр нь орж “хатуухан хууль хийнэ шvv” л гэж ан­хаа­­руулна. эрх зvйн ойлголт дутмаг, шvvхийн практикийн туршлага vгvй, ерєєсєє ч амьдралын зарчим гээч юмгvй энэ хэдэн шав шалдан залуусын боловсруулсан гэгдэх хуулиар єдгєє гар утас хулгайлсан хvvхэд 10 жил, 10 мянган тєгрєг хулгайлаад тvvгээрээ гэртээ талх авсан эмэгтэй долоон жилийн ял аваад сууж байх юм. *ан боловсролгvй, тэрнээсээ болоод заримдаа хууль зєрчдєг байж болох юм. олон юмыг ойлгоогvй учраас дураараа туудаг ч байж болох л доо. гэхдээ тэр шударга дайчин эмэгтэй. лав л тэр байртай болох гэж жагсаагvй. ер нь ч тэгээд тэрээр байртай болох эрхтэй. харин нямдорж бол *ангаас олон дахин долоон дор, боловсрол мэд­лэг паг хvн шvv дээ. гэхдээ тэр єєрт нь байсаар байтал нэмж байртай болохын тулд огт санаа зоволгvй хулгай луйвар хийж чадна. тvvний мэддэг царай гаргаж балайрс­наас болж ємнєєс нь шvvгч нар л улалзаж хvний нvvр харж чадахаа больж байна. хуулийн адикват болон автоматизм ч бvр дvvрсэн. харанхуй бvдvvлэг, дээр нь эрх мэдэлтэй тэгээд бас хулгайч. жич энэ єгvvлэлд гvтгэсэн шинжтэй зvйл орсон бол хариуцлагыг хvлээнэ.
2015-03-18
zochin:
arai l bndaa an iinhan
2015-03-18
баабараас:
маккавили гэж нэг суут хүн байлаа. тэрний бичсэн "дээдэс" гэж зохиол бий. төрийг хэрхэн эзэгнэж, үр дүнтэйгээр тас зуурч эзэрхийлэх вэ гэдгийг хэлж өгсөн сурах бичиг.....ямар ч боловсрол гэх юмгүй, улаан шудрага, наад захын мораль, ёс жудаггүй, бүдүүлэг, бичиг үсэг тааруутай гарууд гарч ирсэн дээ. "нэг бизнес байнаа, их ашигтай юм, мэдээж 30 хувийг нь намдаа хандивлаад..." гэсээр орж ирнэ шүү дээ. замын гэлүү өндөр хүчдэлийн гэлүү тэндэр авсан нэг компанийн захирал халтуурынхаа төлөө шүүхэд дуудагдаад "10 хувийг нь төв намдаа хандивласан, 10 хувийг нь яамны намын хороонд хандивласан, 10 хувийг нь тэндэрийн намын хороонд хандивласан, үлдсэнээр нь би үүнээс дээр юу барих болж байна?" гэж мад тавьж байсан. энэ онигоо биш шүү, эзэн нь одоо их том албанд байгаа.
2015-03-18
zara:
unuudur zarahad belen
2015-03-18
баабарын ‘нийгмийн жоом‘ нийтлэлээс:
мэргэжлийн хяналтын­хан, татварынхан, гаалийнхан, цаг­даагийнхан, хот дvvргийн за­хир­гааныхан шинэ жил, цагаан сар, маарт, цэргийн баяраар аль vнэтэй рес­тора­нуудад шєнєжин нийлэлддэг. дээд зэрэглэлийн рестора­нуудад жоом байдаггvй. тэд л жоомны vvрэг гvйцэтгэнэ. vнэгvй хоол ундааг тэд бvх сvв рvvгээ чихэж гударна, бєєлжинє, зодолдоно, муухай орилол­доно, агсам тавина. хоолон дээгvvр гvйлдэх бай­га­лийн жоомноос хавьгvй муухай, дотор давч­дам, огиу­дас хvрэм.
2015-03-18
that is true:
that is true. 90-д онд төрд ажиллагсад хэцүү байсан нь үнэн.одоо бол бүх эрх ямбыг төрд болон төрийн өмчит компанид ажилладаг нь эдэлдэг.татвараас болон байгалийн баялагаас орсон орлогыг тэд нар л захиран зарцуулах нэрийн доор дураараа үрэн таран хийж өөрсдөдөө ашиг унагаж, хувийн хэвшлийнхэнийг хууль дүрэм, ял торгуулиар айлган авилга авдаг ба адаглаад үнэгүй архи, хоол гударч суудаг.
2015-03-18
иргэн:
бат үүл бас л бу*асаа ялгарах юмгүй тахиан тархитай байжээ. уб хотын иргэдийн төлөө бус нэг байшин доторхи хүмүүсийн төлөө л ам нь ангалздаг байжээ хөөрхий.
2015-03-18