Япон улсын иргэн МҮОХ-ны "Алтан медаль" хүртлээ

Япон улсын иргэн Каваучи Ширд өчигдөр МҮОХ-ны "Алтан медаль" хүртлээ.
ө
Тэрбээр Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын хүсэлтээр Монгол улсад бейсболын спортыг өргөн дэлгэр хөгжүүлэх гурван талт бодлогыг дэмжин ажилаж байгаа. Мөн 2012 онд Бейсболын спортын түүхэн замналыг харуулсан “Ганц-Оноо” кино, 2014 онд клубуудын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн ерөнхий ивээн тэтгэж ажилласан. Түүнчлэн, "Инчёон 2014" Азийн 17 дугаар их наадамд оролцсон Монголын бейсболын шигшээ багийг ивээн тэтгэж оролцуулсан юм.
ө
Иймд Монголд бейсболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь өндрөөр үнэлж МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин болон Монголын Бейсболын үндэсний холбооны ерөнхийлөгч М.Сугарсүрэн, дэд ерөнхийлөгч Ч.Мөнхсайхан нар хүлээн авч уулзан цаашид Монголд бейсболын спортыг хөгжүүлэхэд улам ихээр дэмжин ажиллахыг хүсэн МҮОХ-ны "Алтан медаль" хүндэт тэмдэгээр шагнав.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ