Ноолуурчин Ц.Даваасvрэн

УИХ-ын эрхэм гишvvд гудамж цэвэрлэгч, эмнэлгийн хана тааз угаагч, захын худалдаачин, автобусаар ард тvмэнтэйгээ зорчигч жирийн иргэн, хил дээр автомат vvрсэн харуул, хєдєє ямаа самнасан ноолуурчин болчихсон тууж явбал сонгууль алгуурхан ойртож байгаагийн нотолгоо мєн. Гурван жил гэгээн дvрээ харуулаагvй шахам тэд гэнэтхэн нэг єдєр “Цогоо гуайг цочоодог Хvрлээ” шиг дэвхрэн гарч ирээд хашааны чинь хогийг шvvрдэж, эвдэрхий машиныг чинь засах гээд ханцуй шамлан дайраад унавал сонгууль бvр хаяанд ирсний шинж гэж ойлгож болно. Зарим нэг нь толгойдоо алчуур зангидчихаад байшин барилгын цонх, хана таазыг хєлсєє урсган арчиж зvлгээд унах бол зарим нь жанжин малгай толгой дээрээ шовойлгочихоод хилийн хайчинд цагийн манаанд алхаад сvйд хийх шахна. Тэгвэл зарим нь хаа байсан хєдєє малчны хотонд очоод хаврын хавсарганаар хэдэн муу ямааг нь барьж аваад орилуулан, чарлуулсаар юу ч vгvй мулзлаад самначихна. Уг нь гайгvй тєлєв томоотой харагддаг эрхэм гишvvн Ц.Даваасvрэнгийн хєлд гэнэтхэн хий орж хєдєє давхиж очоод ямаа самнаад сvйд хийж байгаа дуулдана. Гэнэтхэн зvгээр сууж чадахгvй болтол дотроос нь ямар нэгэн юм хатгаад байгаа Ц.Даваасvрэнг ашиглаад хvн бvл муутай, хєгшид голдуу ядмагхан айлууд хэдэн ямаагаа бариад уячихыг бодоорой. Яагаад гэвэл Ц.Даваасvрэн гишvvн ямаа самнахдаа ямар ч цахилгаан машиныг дагуулахгvй гэсэн шvv.
f
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ