Анхан шатны шүүхэд буцаав

Дүүргийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр Г.Буяндорж нарт холбогдох гомдлыг хэлэлцсэн. Шүүхээс уг хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргажээ. “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох залилангийн хэргийг өнгөрсөн арванхоёрдугаар сард Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцэж, Г.Буяндоржид 2 жил 3 сарын хорих ял оноосон.
\
Түүнийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан хэрэгт буруутгаж байгаа юм. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэгт буруутган ялласан юм.
ы
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ